Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнэ буурна

30 жилийн турш ноёрхож байсан Инчеон- Улаанбаатар чиглэлийн нислэгийн монопольчлолыг зогсоосон тухай Солонгосын зам тээврийн сайд албан ёсоор мэдэгдлээ.

Өмнөд Солонгос улс руу Монголоос ажилтан гаргаж эхэлсэн мөчөөс эхлэн манай улсын цөөнгүй иргэд тогтмол хоёр улсын хооронд зорчин амьдрах болсон. Тэдний төдийгүй Монголоос Солонгосоор дамжин өнгөрөх билетийн үнэ зах зээлийн ханшнаас хэт өндөр байсан нь шүүмжлэл дагуулсаар ирсэн юм. Кореан эйр болон МИАТ гэсэн хоёр авиа компани Монгол-Солонгосын чиглэлд өнгөрсөн хугацаанд үйлчилж байсан үнийг бууруулах боломжгүй байв. Олон жил иргэдээс ирсэн гомдлын дагуу үнэ буулгах хэлэлцээр хийж байсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй байсан Монгол-Солонгосын агаарын тээврийн үнэ энэ оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс эхлэн бодитоор хямдрах болжээ.

Энэ талаар Солонгосын Газар нутаг зам тээврийн сайд Ким Хён Ми, Монгол талаас Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга н.Мягмарсүрэн нар албан уулзалтаар зөвшилцөж шийдвэрлэсэн байна. Өмнө нь Миат, Кореан эйр гэсэн хоёр авиа компани 7 хоногт 6 удаа нислэг хийдэг байсан бол энэ оны III сарын 31-ний өдрөөс эхэлж Монгол талаас долоо хоногт 11 удаа, Солонгос талаас 9 удаа нислэг хийхээр болж байна. Мөн Кореан Эйр компанийн монополчлолыг халж шинээр хоёр авиа компанийн нисгэхээр болжээ. Шинээр нисэх компанийг одоогоор зарлаагүй байна.

Сонирхуулахад Дэлхийн аялал жуучлалын байгууллага (UNWTO) 2019 онд аялагчдын хамгийн их сонирхож буй орны нэгээр Монгол улсыг онцолсон нь дээрх үнэ буурах шийдвэрт нөлөөлсөн байх магадлалтай.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …