“Уран хас” балет маргааш тоглогдоно

УДБЭТ-ын тайзнаа энэ сарын 19-нд “Уран хас” балет дахин тоглогдохоор болжээ.Хөгжмийн зохиолч, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулууны энэхүү бүжгэн жүжгийг 1973 оны арванхоёрдугаар сарын 30-нд анх үзэгчдийн хүртээл болгосон түүхтэй.

Монголчуудын үндэсний ухамсрыг сэргээсэн тус балетыг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, төрийн соёрхолт Б.Жамъяндагва дэглэжээ.

Монголын хөгжмийн сор бүтээлүүдийн нэг болсон “Уран хас” бүжгэн жүжигт уран гартай Хас хэмээх залуугийн хайр дурлал, хүсэл тэмүүллийн тухай өгүүлдэг билээ.

 

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …