ЭХЭМҮТ 45 ор нэмэлтээр дэлгэн тусламж, үйлчилгээг үзүүлж байна

Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай танилцлаа. Тус төв нь амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг 40 ортой бөгөөд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед дотоод зохион байгуулалтын арга хэмжээг авч хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасаг болон бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийг нийлүүлэн 45 ор нэмэлтээр дэлгэн 85 ортой амьсгалын эрхтний эмгэгийн үеийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Нийт 85 орон дээр 77 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт шөнийн ээлжинд дотрын 3 эмч, мэс заслын 1 эмч, резидент 3 эмч нийт 7 эмч, 4 сувилагч ажиллуулж байна. Ингэснээр хүлээн авахын ачааллыг бууруулж, хүлээгдэл чирэгдэлгүй тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Нярайн эмгэг судлалын тасаг 45 орон дээр 93 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт нярайн 35% нь ханиад гэсэн оноштой байна.

Жижүүрийн эмч нар яаралтай тусламжаар ирж байгаа хүүхдийн тоо багассан боловч хэвтэж байгаа хүүхдийн тоо цөөрөөгүй. Өдөрт дунджаар 45-50 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдээлэв. Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд яаралтай тусламж шаардлагатай үед тус төвтэй шууд холбогдох яаралтай
тусламжийн утсыг сэхээний тасагт ажиллуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …