“Хувьсал” продакшны ээлжит киноны голд дүрд жүжигчин О. Дөлгөөн тогложээ

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”,“Тооцоогүй тоглоом” “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц”киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тэгвэл энэ удаагийн “Тэнгэрээс буусан од” киноны гол дүрд жүжигчин О.Дөлгөөн тогложээ.

Жүжигчин О.Дөлгөөний хувьд одоогоос хоёр жилийн өмнө Америк орныг гэр бүлийн хамтаар зорьсон билээ. Тэрбээр Америкийн Калифорни мужийн Сан Франциско хотод “Academy of Art University” их сургуульд урлагийн чиглэлээр суралцаж байгаа юм.

Авьяаслаг залуу жүжигчин О.Дөлгөөн “Амьдралд тавтай морил” кинонд хэнэггүй, эршүүд Золоогийн дүрээр олны танил болсон билээ. Мөн “Хайрын рекорд”, “Single ladies 1,2,3”, “Сүүлчийн шөнө”, “Учрал” зэрэг дэлгэцийн уран бүтээлээс гадна У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрд тоглосон юм.

“Тэнгэрээс буусан од” киноны дууны үгийг МУСГЗ Ш.Гүрбазар, аяыг МУУГЗ Л.Балхжав зохиож, дууг МУГЖ Г.Ариунбаатар, МУСТА Д.Отгонжаргал нар хамтран дуулсан байна.

 

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …