Жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр З.Энхболдыг томилжээ

Монголын жүдо бөхийн холбоо өнгөрсөн баасан гаригт хуралдаж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг тус холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр олонхийн саналаар томилсон байна.

Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон З.Энхболд 2020 онд Япон Улсын Токио хотод зохиогдох зуны олимпын наадамд Монголын жүдо бөхийн шигшээ багийг ахалж оролцох юм.

Өмнө нь Монголын Жүдогийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, “Маск”-ын Д.Ганбаатар, Ховд аймгийн жүдогийн холбооны тэргүүн Ш.Адъшаа, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нар ажиллаж байжээ. Харин энэ удаад шинээр томилгоо хийснээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тав дахь тэргүүн дэд ерөнхийлөгч нь болж байгаа аж.
Жүдо бөхийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилогдсон З.Энхболд нь 1984 онд Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар хотын 10 жилийн дунд сургууль
1989 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургууль Автоматик телемеханикийн инженер
мэргэжлээр
1996 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.
2004 онд АНУ-ын Денверийн Их Сургуульд ОУ-ын Бизнесийн удирдлагын магистрын зэрэг
хамгаалсан.
1989 онд Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд монтёр
1989-1991 онд “Монел” фирмд инженер
1991-1993 онд “Эрэл” ХХКомпаний захирал
1993-1996 онд “Интер” ХЭАА ХХКомпанид захирал
1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга
1999-2000 онд УИХ-ын даргын зөвлөх
2000-2001 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2004-2005 онд Төрийн өмчийн хорооны дарга
2005-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллажээ.

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …