Л.Оюун-Эрдэнэ:МАНАН дэглэмээс уучлалт гуйгаагүй

“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”эсэргүүцлийн тайван жагсаалыг зохион байгуулагч УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нарын гишүүд УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хуулийн заалтыг нэн даруй хэлэлцэхийг шаардаж мэдээлэл хийлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Нэгдүгээр сарын 10-өдөр төв талбай дээр МАНАН дэглэмийг нураах зорилгоор олон нийтийн эсэргүүцлийн жагсаалыг бид зохион байгуулсан. Жагсаал цуглаанд улс орны өнцөг булан бүрээс хүмүүс ирж, дуу хоолойгоо нэгтгэсэн. Жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсан. Бидний жагсаал цуглаан үр дүнд хүрч байгаа. Жагсаал цуглааны үр дүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /ҮАБЗ/ хуралдаж, нийгэмд үүсээд байгаа бухимдлыг зохих ёсоор нь үнэлж дүгнээд шийдвэр гаргасан. Ийм шийдвэр гаргасан учраас жагсаал түр тарсан.

ҮАБЗ-өөс 2019.01.10-ны дотор УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг батлахыг даалгасан.Харин УИХ-ын дарга М.Энхболд, АН-ын дарга С.Эрдэнэ нар өөр тайлбар хийж, зөвлөмжид заасан хугацаанд биелэгдэхгүй байдалд оруулсан. Хуульд ҮАБЗ-ийн шийдвэрийг үндэслэн төрийн дээд байгууллага бүрэн эрхийнхээ дагуу холбогдох шийдвэрийг гаргах ёстой гэж заасан байдаг. ҮАБЗ-ийн зөвлөмжийг заасан хугацаанд шийдвэрлэхийн тулд УИХ-ын дарга ҮАБЗ-д багтдаг юм. Гэтэл тухайн өдөр УИХ-ын дарга дөрвөн гишүүнтэй холбоотой асуудлыг чуулганаар оруулсан. Бид горимын санал гаргаж байж УИХ-ын даргыг чөлөөлж огцруулдаг хуулийн шинэ заалтыг 2019.01.11-ны чуулганаар хэлэлцэх эсэхийг нь дэмжүүлсэн. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороогоор нэгдүгээр хэлэлцүүлгийг хийсэн. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, улмаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор дахиж нэг удаа хэлэлцэх ёстой. Энэ долоо хоногтоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлагдана. Хууль батлагдангуут шинэ хуультай уялдуулж, УИХ-ын 40 гишүүн УИХ-ын даргыг огцруулах бичгийг өргөн барина. Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ тогтоосон. Гэтэл Пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын долдугаарт УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг оруулсан байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу энэ асуудлыг ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, хэлэлцүүлэх боломжтой”гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ“Бид ордон дотор шаардлагатай бүх тэмцлийг хийж байна. Хоёр дахь жагсаалыг хийгээгүй бол өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан. Улс төрийн шинэ соёл тогтсон. Одоо ордон доторх жагсаал үргэлжилнэ. Одоо М.Энхболд дарга огцорно. Тийм ч учраас М.Энхболд дарга орж ирж, ирц хүрч, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан. Тиймээс би М.Энхболд даргаас уучлал гуйсан. Түүнээс биш МАНАН дэглэмээс уучлал гуйгаагүй”гэв

 

Холбоотой мэдээлэл
2 Comments
  1. ard says

    shudarga zaluu amjilt

  2. Anonymous says

    ЯЛИХГҮЙ ЗУСАР БАЯЖИХАД САДАА ГЭЖ ХУЛЬЖИН ЗАЛЬХАЙ МУУ ХУЛГАЙЧААС УУЧЛАЛ ГУЙЖ ЯАДАГ БАЙНА АА. ОВОО ГАЙГҮЙ ЗАЛУУ ШИГ БАЙСАН Ми ОВОГТ НОВШИЙН АМ МЭХЭНД ИНГЭЖ Ч УНАХ ГЭЖ ДЭЭ ОЮУНЭРДЭНЭ МИНЬ. ГАДАА ГАЛГҮЙ ГЭРТ ХЭН ТОГТОХ ВЭ? ДЭЭ ЭНЭ ОЛОН УЛСЫНХАА ЭРХ АШГИЙГ БОДМООР БАЙНА ШҮҮ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.