Топ модель Х.Бадамгэрэлийн хүү олон улсын тэмцээнээс шагнал хүртжээ

Андра” загварын агентлагийн үүсгэн байгуулагч,Топ модель Х.Бадамгэрэлийн таван настай хүү Гүрж улсын нийслэл Тбилис хотноо болсон “World rising stars 2019”тэмцээнд амжилттай оролцжээ.

Топ модель Х.Бадамгэрэл дэлхийн 30 орны 50 гаруй оролцогч хүүхдүүдтэй өрсөлдөж, хоёр ч шагналын эзэн болсон хүүгийнхээ талаарх баярт мэдээг өөрийн фэйсбүүк хуудаснаа хуваалцлаа.

Тэрбээр“Гүрж улсын нийслэл Тбилис хотноо болсон “World rising stars 2019” олон улсын модeль болон авьяастнуудын тэмцээний шагнал гардуулах ёслолд хүүгээ шагнал авахад өөрөө шагнал авч байснаасаа ч илүү хүүгийнхээ анхны тайзны том шагналд баярлаад сэтгэл хөдлөөд хачин байна. Хүү минь “Best model 2019”, “Best talent 2019” гэсэн хоёр шагналын эзэн боллоо. Нэг шагналаа хүртээд байж байтал гол шагналын эзнээр мөн шалгарч, хоёр цомын эзэн болж хүүгийн маань хоёр наснаасаа эхлэн ярьсан мөрөөдөл нь биеллээ” гэжээ.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …