УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдоос уучлалт гуйлаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр /2019.01.11/ 23:40 цаг эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэгдүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдоос жагсаалын үеэр УИХ-ын даргын өрөөнд ёс зүйгүй авирласандаа уучлалт гуйв.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ“Өнөөдөр иргэдээ хүндэтгэж, гадаа суулт хийж байгаа хүмүүсийг ойлгож М.Энхболд дарга маань ерөнхийдөө хуулийн хүрээнд гарц гаргаж байгаа юм байна гэдгийг ойлголоо. Танд талархаж байгаагаа илэрхийлье. Жагсаал болсон өдөр амаргүй нөхцөл байдал үүссэн. Нэг үгээр хэлбэл яаж жагсаалыг тараах уу гэдэгт бид нарын хувьд мэдэхгүй тухайн үед шоконд орсон зүйл байсан. Таны өрөөнд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдлийг миний зүгээс гаргасан бол УИХ-ын дарга М.Энхболд таниас уучлалт гуйж байна. Уучлалтыг минь хүлээн авна уу.”гэлээ.

 

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …