УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдоос уучлалт гуйлаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр /2019.01.11/ 23:40 цаг эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэгдүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдоос жагсаалын үеэр УИХ-ын даргын өрөөнд ёс зүйгүй авирласандаа уучлалт гуйв.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ“Өнөөдөр иргэдээ хүндэтгэж, гадаа суулт хийж байгаа хүмүүсийг ойлгож М.Энхболд дарга маань ерөнхийдөө хуулийн хүрээнд гарц гаргаж байгаа юм байна гэдгийг ойлголоо. Танд талархаж байгаагаа илэрхийлье. Жагсаал болсон өдөр амаргүй нөхцөл байдал үүссэн. Нэг үгээр хэлбэл яаж жагсаалыг тараах уу гэдэгт бид нарын хувьд мэдэхгүй тухайн үед шоконд орсон зүйл байсан. Таны өрөөнд ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдлийг миний зүгээс гаргасан бол УИХ-ын дарга М.Энхболд таниас уучлалт гуйж байна. Уучлалтыг минь хүлээн авна уу.”гэлээ.

 

Холбоотой мэдээлэл
5 Comments
  1. Anonymous says

    Оюун эрдэнэ зөв. Хүн алдаа гаргаснаа ухамсарлаж ийм хүндлэлтэй ханадана гэдэг чиний ухамсар боловсрол ямар вэ гэдгийг харуулж байна. Зас мөр чинь саадгүй сайхан байх болно.

    1. Зочин says

      Үнэн. Алдаа хийдэггүй хүн гэж хаа байхын. Алдаа хийсэндээ уучлалт гуйдаг сайн хүү

  2. Anonymous says

    Ogtzor m.Enkhbold

  3. зочин says

    Орон гаран сэтгэцийн өвчтэй байж магадгүй Юу хэлж байгаагаа тухайн үёд мэддэггүй дараа нь өөрөө ойлгодог хүн байдаг Тэдний нэг байх Болд ч бас адил

  4. Зочин says

    Зүй нь энэ хүн хуулийн хариуцлага хүлээх ёстой. Хэн нэгэн энхболдын тухай асуудал биш. УИХ-ын дарга. Төрийн тусгай хамгаалалтанд байдаг албан тушаал шүү дээ. Хуулийг УИХ-ын гишүүн зөрчвөл уучлалт гуйгаад болчихдог юм биш.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.