Буудлын өрөөнд “өвс” хэрэглэсэн 20-22 насны залуусыг баривчиллаа

Өсвөр насны залуучууд зочид буудалд мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд “залуус өвс татаад байна” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад 2018 оны нэгдүгээр сарын 8-ны 20.00 цагийн орчимд иржээ.

Дуудлагын дагуу цагдаа нар шуурхай шалгалт хийхэд тус зочид буудлын 203 тоот өрөөнд гурван залуу мансуурсан байсныг илрүүлэн, таслан зогсоожээ. Хэрэгт холбогдсон этгээдүүд нь 20-22 насны залуус байсан бөгөөд мансууруулах төрлийн өвс хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон. Мөн хэргийн газраас хэрэглэж байсан эд зүйлсийг хураан авч шинжээч томилох ажиллагааг явуулж эхэлсэн байна.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.