“Хувьсал” продакшны “Тэнгэрээс буусан од” киноны дуу цацагдаж эхэллээ

“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч”,“Тооцоогүй тоглоом” “Атганд үлдсэн эрдэнэ” “Миний нууц”киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь уран бүтээл “Тэнгэрээс буусан од” нэртэйгээр үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ. Тус продакшн өмнөх хэд хэдэн киноныхоо гол дүрд МУСТА жүжигчин А.Ганчимэгийг тоглуулсан бол энэ удаа Монголын гурав дахь Жульетта гэгддэг жүжигчин О.Дөлгөөнийг тоглуулсан юм.
“Тэнгэрээс буусан од” киноны дууны үгийг МУСГЗ Ш.Гүрбазар, аяыг МУУГЗ Л.Балхжав зохиож, дууг МУГЖ Г.Ариунбаатар, МУСТА Д.Отгонжаргал нар хамтран дуулсан байна.

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.