“Цагаан суварга”-н ордын 34%-г улс эзэмших эрхтэй гэсний төлөө Ерөнхий сайд руу дайрч эхэллээ

Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу хууль бус үйл ажиллагаа явуулж буй стратегийн орд газруудыг хуулийн хүрээнд улсад буцаан авах ажлууд эхнээсээ хийгдэж эхэлсэн. Тухайлбал олон хууль бус үйл ажиллагаа явуулсан Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний томоохон орд болох Салхитын ордыг 2043 он, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Мөн хууль бус үйл ажиллагаа явуулсан Асгатын мөнгөний ордыг мөн Эрдэнэс Монголын мэдэлд шилжүүлэн үр шимийг нь ард түмэнд хүртээхээр ажиллаж эхэлсэн. Энэ үйл явдлын дараагаар “Цагаан суварга”-н ордыг ард түмэндээ эргүүлэн авах ажиллагааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн биеэр гардан хийх болсон талаар сошиалд тархаад байсан нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа билээ.

“Цагаан суварга”-н ордтой холбоотой үйл явдлыг эргэн сануулбал зэсийн нөөцөөрөө Эрдэнэт, Оюутолгойн дараа жагсдаг стратегийн томоохон тус ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрээр 2014 оны хаврын чуулганаар хэл ам дагуулсаар Н.Номтойбаярын эзэмшлийн “МАК” компанийн мэдэлд очсон юм.

Харин өнгөрөгч оны арван нэгдүгээр сарын УИХ-ын чуулганаар МУ-ын Ерөнхий сайдыг огцруулах асуудал хэлэлцэх явцад У.Хүрэлсэх болон Н.Номтойбаяр нар мэтгэлцэж “Цагаан суварга”-н ордыг улсад буцаан авах тухай хөндөгдсөнөөс хойш Н.Номтойбаяр гишүүн Ерөнхий сайд руу байн байн дайралт хийсээр байна. Анхнаасаа нутгийнхан болон иргэний хөдөлгөөнийхний эсэргүүцлийг үл хайхран байж “Цагаан суварга”-н ордыг гэр бүлдээ авсан залуу гишүүн Н.Номтойбаяр хуулинд заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэл хувьтай тэнцэх хувийг ард түмэнд эргүүлэн өгөхгүй гэдгээ ил цагаан мэдэгдсэн. Үүнийг нь гэрчлэх видео бичлэг ч байдаг ба “Цагаан суварга”-н ордын 34 хувийг хуулинд зааснаар ард түмэнд эргэн олгох уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “АРД ТҮМЭН ГЭЖ ХЭНИЙГ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ?” хэмээн сөргүүлэн ёжилсон юм. Түүний эдгээр үйлдэл, үгнээс харахад тэрбээр шударга бусын эсрэг ажиллаж буй төрийн төмөр нүүрнээс айн арвалзаж буйг илтгэж байна.

 

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. irgen says

    shalgaj hurungiig huraah heregtei

  2. mgl says

    zailuulj chadahgui l bgaa yum bhdaa uneheer davarchihsan gar bndaa.Eniig hen ingej erhluuleed mongo avaad bnaa!!!!!!!!!!!!!!!!?????????????

  3. нарангэрэл says

    Наад муу хөгийн новш Номтойбаярыг зайлуул.Ард түмнээ мэдэхгүй арай хужаа биш биздээ.Ард түмний өмч юун дээр тогтдогыг мэдэхгүй дээр хүсэхгүй хулгайч байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.