М.Энхболд: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаа 

“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаалыг зохион байгуулагч УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ болон жагсагчдыг төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболдын өрөөнд орж уулзсан. Уг уулзалтын талаар УИХ-ын дарга М.Энхболд дараах тайбарыг өглөө.

Тэрбээр”Сүхбаатарын талбай дээр жагсаж байгаа иргэдийн төлөөлөл болон УИХ-ын зарим гишүүд надтай уулзъя гэдэг хүсэлт тавьсан. Энэ хүсэлтийн дагуу би уулзсан. Би тэдний санал бодлыг сонссон.

Өмнөх жагсаалаас надад ирүүлсэн шаардлагын дагуу тайлбар хариу бичсэн хоёр бүтэн, нэг хагас хуудас бүхий шаардлагын хариуг танилцуулах байсан ч  тэд шаардлагын хариуг  хүлээж авахгүй гэсэн. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал дээр Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг дэмжиж байгаагаа би хэлсэн. Уулзсан хүмүүс нийлээд бухимдалтай байна лээ. Би үүнийг ойлгож байгаа. Иргэдийн амьдрал сайнгүй байна. Энэ тулгамдсан, хүндрэлтэй асуудлыг УИХ, Засгийн газар түргэн шуурхай шийдвэрлэх ёстой”гэлээ.

 

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …