Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах шаардлагагүй гэв

Улсын Ерөнхий Прокурорын газраас УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Б.Ундармаа, Г.Дамба-Очир нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн.

Уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр /2019.01.10/ хэлэлцэн “УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах шаардлагагүй” гэсэн шийдвэр гаргалаа.

Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийн талаар тус Дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудлыг өчигдөр /2019.01.10/ ярьсан. Г.Солтан гишүүн өнөөдөр Дэд хороонд ирж тайлбар өглөө.Ерөнхий прокурорын танилцуулга, УИХ-ын гишүүдийн тайлбарыг тал бүрээс нь  хоёр өдөр хэлэлцлээ.

Ерөнхий байдлыг авч үзвэл шалгалт дуусаагүй байгаа. Дуусах төгсгөлийн шатанд орж байгаа гэж танилцуулсан. Ийм учраас Мөрдөн байцаах байгууллага шалгалтаа дуусгатал түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. ЖДҮ-ийн зээлтэй холбоотой асуудлаа эцэслэн дуусгаад, гарцаагүй гэж үзвэл дахин оруулж ирнэ гэсэн үг. Ерөнхий прокурорын танилцуулга, гишүүдийн тайлбараас үзэхэд цаашид тодруулах асуудал цөөнгүй гарч ирлээ. Түүнчлэн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал тавьсан гишүүд дуудсан цагт нь тус бүртээ нэг удаа АТГ-т мэдүүлэг өгсөн юм байна. Мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулсан зүйл ажиглагдсангүй. Ийм шалтгаанууд байгаа учраас энэ удаад гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах шаардлагагүй байна гэсэн шийдвэрийг 100 хувийн саналаар гаргалаа” гэв.

 

Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …