З.Пагмажавын найман жилийн ялыг хэвээр үлдээлээ

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар З.Пагмажавд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцлээ.

Уг шүүх хуралдаанаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Тодруулбал, хоёр шатны шүүхээс З.Пагмажавыг гадаадын тагнуулын албатай хамтран ажилласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулаад байсан юм. Улмаар З.Пагмажав дээрх шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргасны дагуу уг хэргийг дахин хэлэлцсэн аж.

З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс зөвлөхөөр нь ажилласан. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байжээ.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …