Монголын морьт харваачид “Мулан” кинонд тогложээ

Монголын үндэсний морьт харвааны 54 харваачид “Walt Disney”-ийн урилгаар Мулан кинонд тогложээ.

“Мулан” киноны зураг авалт өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн Шинэ Зеланд болон Хятадад хийж байгаа аж.Киноны гол дүрийн эмэгтэй болох Муланы дүрд Хятадын жүжигчин Лю Ифэй, Жет Ли-Цинь Ши Хуанди хааны дүрд, Гон Ли-хүчирхэг увдист эмийн дүрийг бүтээж байгаа аж. “Мулан” уран сайхны киног 2020 оны гуравдугаар сарын 27-нд нээхээр төлөвлөжээ.

Монголын үндэсний морьт харвааны холбооны тэргүүн Б.Болдбаатар хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Дэлхий бол биднийг талын морьтнууд гэдгээр мэддэг. Тухайлбал, сая Mulan кинон дээр Модун Шанью, Нирунчуудын их цэргийн дайралтын хэсгийг харуулахад талын морьтнууд л чадна гэдгийг Marco Polo-гоос л олж харсан байсан.

Энэ дагуу Avatar, The Lord of the Rings киноны морьтон Вэйн гэж хүн биднийг Mulan-д тоглохыг урьсан. Анх бид 15-уулаа явахаар төлөвлөсөн ч Вэйний тусламжтай 54-үүлээ явсан.Холливуудын ертөнцөд монгол хүний үнэ цэнэ, тэсвэр тэвчээр, ур ухааныг гайхуулж, талын морьтнууд мандсан гэдгийг онцолъё” хэмээн ярьжээ.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Anonymous says

    erguu malnuud mung haraad uuh tuuhee doromjlood

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.