“Насны хишиг” шинээр авах ахмадуудыг бүртгэж эхэлжээ

Ахмадуудад олгодог Насны хишгийг Сар шинийн баяр Цагаан сараас өмнө олгох учир шинээр авах ахмадуудыг бүртгэж эхэлжээ.

“Насны хишиг” 65 нас хүрсэн ахмадуудад Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө жилд хоёр удаа олгодог бөгөөд энэ жил 160 гаруй мянган ахмадад хүртээхээр тооцож улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Насны хишиг шинээр авах ахмадууд эсвэл түүний итгэмжилсэн этгээд журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж харьяа анхан шатны сум, хорооны нийгмийн ажилтанд хандах юм. Ингэхдээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааг авч очно. Бүртгүүлсэн ахмадуудын мэдээллийг Сангийн яам руу шилжүүлдэг аж. Харин өмнө нь авч байсан ахмадууд ямар нэгэн бичиг баримт бүрдүүлэх шаардлагагүйг ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлж байна.

Хуулийн дагуу “Насны хишиг”-ээр 65-69 настай ахмад 50, 70-79 настай ахмад 80, 80-89 настай ахмад 150, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгодог юм.

“Насны хишиг” болон Алдарт эхийн одонгийн мөнгө авч байгаад өөр газар шилжсэн тохиолдолд ахмадууд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагаас хасалт хийлгэж, шилжин очсон нутаг дэвсгэрийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад бүртгүүлж байж үргэлжлүүлэн авах юм байна.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.