“Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэн энэ сарын 10 хүртэл үргэлжилнэ

Монголын Зохиолчдын Эвлэлийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Яруу найргийн үндэсний төв Бэст Арт Галерейтай хамтран үе үеийн шилдэг яруу найрагчдын хөрөг зургийн үзэсгэлэнг зохион байгуулж байна.

“Яруу найрагчийн хөрөг” үзэсгэлэнгийн зургуудыг Монголын хөрөг зургийн нэрт мастер МУСГЗ Н.Орхон, МУСГЗ Д.Гунгаа, МУЭ-н гишүүч зураач С.Алтангэрэл, МУЭ-н шагналт зураач Н.Орсоо, МУЭ-н шагналт зураач Б.Насанцэнгэл, МУЭ-н шагналт зураач Ц.Болд, МУЭ-н шагналт С.Ганболд, МУЭ-н Ч.Алимаа, МУЭ-н шагналт зураач Ц.Батжаргал, МУЭ-н гишүүн зураач Д.Батбилэг, МУЭ-н гишүүн зураач С.Баярбаатар, МУЭ-н гишүүн зураач Т.Найманчулуун, МУЭ-н гишүүн зураач С.Чулуунбаатар, МУЭ-н гишүүн зураач Б.Хонгорзул, МУЭ-н гишүүн зураач Б.Отгонтүвдэн, МУЭ-н гишүүн зураач Ц.Баттөр, МУЭ-н гишүүн зураач А.Өлзийжавхлан, МУЭ-н гишүүн зураач Т.Өлзийжаргал, МУЭ-н гишүүн зураач С.Мөнхбаатар, МУЭ-н гишүүн зураач Л.Давааням, МУЭ-н гишүүн зураач Л.Баярцэцэг, МУЭ-н гишүүн зураач Г.Сэр-Од, Зураач Х.Ганбат, Зураач П.Бат-Орших, Зураач Ө.Эрдэнэбулган, Зураач Х.Баяр, Зураач М.Болортуяа нарын уран бүтээлчид зуржээ.

Үзэсгэлэнд Монголын шинэ үеийн утга зохиолын их өргөөний тулгыг тулж, галыг бадраасан С.Буяннэмэх, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нараас эхлээд үе үеийн шилдэг 55 найрагчийн хөрөг дэлгэгдсэн байна.

 

Санал болгох мэдээ

Энхийг сахиулагчид Сар шинийн баяраа тэмдэглэлээ

   БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын …