Монголын уран нугараачид “Дамбо” кинонд тогложээ

Циркт өссөн нисдэг бяцхан зааны тугал “Дамбо”-гийн тухай өгүүлдэг хүүхэлдэй киноны шинэчилсэн хувилбарыг “Walt Disney” кино компани бүтээжээ. Киног ирэх гуравдугаар сарын 29-нд АНУ болон Их Британийн кино театруудын дэлгэцнээ гаргахаар болсон байна.

Уг киноны найруулагчаар Холливудын алдарт найруулагч Тим Бюртон ажиллажээ. Харин киноны гол дүрд Колин Фаррел, Мишель Кэйтон, Дэнни ДеВито , Ева Грийн  нар тоглосон юм.

Монголын уран нураачид анх удаа “Walt Disney” кино компанийн кинонд тоглосон байна. Тодруулбал Монголын циркийн хөгжлийн төвийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нар  “Дамбо” киноны туслах дүрд тогложээ.

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …