“Mongol HD” телевизийн гурван нэвтрүүлэг Азийн телевизийн наадамд өрсөлдөнө

Азийн телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Asian Television Awards” наадам 23 дахь жилдээ Малайз улсад нэгдүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулагдах гэж байна.Тус наадамд анх удаа Монгол Улсаас “Mongol HD” телевизийн гурван нэвтрүүлэг, дөрвөн номинацид нэр дэвшиж байгаа аж. Тодруулбал, шилдэг энтертаймент нэвтрүүлэгт “The Voice of Mongolia”, шилдэг реалити шоуг нутагшуулсан нэвтрүүлэг төрөлд “Shark Tank”, Шилдэг хөгжөөнт нэвтрүүлэгт “Төрөх өрөөний тоглоом” зэрэг бүтээлүүд өрсөлдөж байна.

Наадмын шилдгүүдийг Ази тивийн өнцөг булан бүрээс сонгогдсон 60 шүүгч тодруулдаг бөгөөд сонгон шалгаруулалтад олон улсын аудитын “PWC” агентлаг хяналт тавьдаг аж. Тус наадмыг 2016 оноос эхлэн 21 сувгаар шууд дамжуулах болжээ.Наадамд Өмнөд Солонгос, Хонконг, Тайвань болон Малайз, Индонези, Япон зэрэг улсын телевизүүд өрсөлддөг байна.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …