Бага насны хүүхэд уушгины хатгаагаар өвчлөх тохиолдол нэмэгджээ

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар мэдээлэл хийлээ.

Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн 6.6 хувийг эзэлж байгаа нь өмнөх долоо хоногоос 0.4 хувиар их, сүүлийн гурван мөн үеэс 6.9 хувиар бага байгаа аж.Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 69,4%-ийг 4 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.

ЭМЯ-ны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл“Хүүхдээ цэвэр агаарт гарга гэж эмч, мэргэжилтнүүд их зөвлөдөг. Агаарт гаргаад хүүхдээ дааруулж, хөлөргөснөөс бага насны хүүхэд уушгины хатгаагаар хүндрэх тохиолдол нэмэгдлээ. А хүрээний буюу H1N1 вирус нь бага насны хүүхдийг уушгины хатгалгаагаар өвчлүүлдэг. Томуугийн улирал эхэлсэн тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүсэлт тавьж вирусийн онцлогт тохирсон тамифлю эмээс 1200 хүүхэд, 500 хүний тунг авч байгаа. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн нөөцөд байсан 500 тунг хүүхдийн эмнэлгүүдэд хуваарилж байна. Энэ эмийг нэг хүртэлх насныханд хэрэглэдэггүй. Томуугаас урьдчилан сэргийлэх үндсэн арга нь даарахгүй, дулаан хувцаслах, амин дэмээр баялаг хүнс хэрэглэх” гэв.

ЭХЭМҮТ-ийн эмч Б.Ариунхишиг “Томууг гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой. Эмнэлгүүд тухайн хүүхдийг үзээд гэрээр эмчлэх боломжтой бол 2-3 хоногийн давтамжтайгаар дахин үздэг.Хүүхдийн дархлааг дэмжээд өгвөл ханиад нь аяндаа эдгэх ёстой. Харин тухайн хүүхэд суурь эмгэгтэй, хавсарсан өвчинтэй бол эмнэлэгт хэвтүүлдэг. Ингэснээр томуугийн хурц үеийг дардаг. Томуу нь 5-7 хоногийн дотор халуурдаг. Мөн томуугийн эмчилгээ 5-7 хоног хийгдэж байгаа бөгөөд энэ хугацаанд бүрэн эдгэрсэн гэж үзэх нь буруу” гэлээ.

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …