Фото: “Алтан бөмбөрцөг” наадмын шилдгүүд тодорлоо

АНУ-ын Кино Наадмын шагнал гардуулах ёслол “Оскар”-ын босгон дээр жил бүр “Алтан бөмбөрцөг” наадмыг зохион байгуулдаг. Эл наадмын шилдгүүдээр ирэх “Оскар”-ын “өнгө”-ийг тодорхойлдог гэхэд хилсдэхгүй.

76 дахь удаагийн  “Алтан бөмбөрцөг” кино наадмын  шагнал гардуулах ёслол Лос-Анжелес, Беверли-Хиллзийн “Hilton” зочид буудалд болж өндөрлөлөө.Энэ жилийн наадмыг анх удаа Ази жүжигчин Сандра О, Энди Сэмбергтэй хамтран хөтөллөө.

Кино урлагийн шилдгүүд

  • Шилдэг уянгын кино: “Bohemian Rhapsody”
  • Уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчин: “Bohemian Rhapsody” кинонд тоглосон Рами Малек
  • Уянгын киноны шилдэг эмэгтэй жүжигчин: “The Wife” кинонд тоглосон Гленн Клос

  • Шилдэг инээдмийн/мюзикл кино: “Green Book”
  • Инээдмийн/Мюзикл киноны шилдэг эрэгтэй жүжигчин: “Vice” кинонд тоглосон Кристиан Бэйл
  • Инээдмийн/Мюзикл киноны шилдэг эмэгтэй жүжигчин: “The Favourite” кинонд тоглосон Оливиа Колман

  • Шилдэг эрэгтэй туслах дүр: “Green Book” кинонд тоглосон Махершала Али
  • Шилдэг эмэгтэй туслах дүр: “If Beale Street Could Talk” кинонд тоглосон Регина Кинг

  • Шилдэг гадаад кино: “Roma”
  • Шилдэг найруулагч: “Roma” киноны найруулагч Альфонсо Куарон
  • Шилдэг кино зохиол: “Green Book” киноны зохиолч Ник Валлононга, Брайан Керри, Питер Фаррелли нар

  • Шилдэг анимейшн: “Spider-Man: Into the Spider-Verse”
  • Шилдэг хөгжмийн зохиолч: “First Man” киноны хөгжмийн зохиолч Жастин Гурвиц
  • Шилдэг дуу: ″A Star Is Born” киноны дуу “Shallow,”

Телевизийн салбарын шилдгүүд

  • Шилдэг уянгын кино: “The Americans”
  • Уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчин: “Bodyguard” кинонд тоглосон Ричард Мэдден
  • Уянгын киноны шилдэг эмэгтэй жүжигчин: “Killing Eve” кинонд тоглосон Сандра О

  • Шилдэг инээдмийн/мюзикл кино: “The Kominsky Method”
  • Инээдмийн/Мюзикл киноны шилдэг эрэгтэй жүжигчин: “The Kominsky Method” кинонд тоглосон Майкл Дуглас
  • Инээдмийн/Мюзикл киноны шилдэг эмэгтэй жүжигчин: “The Marvelous Mrs. Maisel” кинонд тоглосон Рейчел Броснахан

  • Шилдэг цуврал/телевизийн бүтээл: “The Assassination of Gianni Versace: American Crime Story”
  • Цуврал/Телевизийн бүтээлийн шилдэг эмэгтэй жүжигчин: “The Assassination of Gianni Versace: American Crime Story” кинонд тоглосон Даррен Крисс
  • Цуврал/Телевизийн бүтээлийн шилдэг эмэгтэй жүжигчин: “Escape at Dannemora” кинонд тоглосон Патрициа Аркетт
  • Цуврал/Телевизийн бүтээлийн шилдэг эрэгтэй туслах дүр: “A Very English Scandal” кинонд тоглосон Бен Уишоу
  • Цуврал/Телевизийн бүтээлийн шилдэг эмэгтэй туслах дүр: “Sharp Objects” кинонд тоглосон Патрициа Кларксон нар тус тус тодорчээ.

 

 

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …