Малайзын хаан өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа огцорлоо

Малайз улсын хаан Султан Мухаммад V хаан хугацаанаасаа өмнө хаан ширээнээс татгалзаж байгаагаа өчигдөр /2019.01.06/ зарлажээ.V Мухаммед Фарис нь нь хаан ширээнд 2016 оны арванхоёрдугаар сард суусан бөгөөд үүрэгт хугацаа нь дуусахад гурван жил дутуу байхад өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ бууж байгаа аж. Малайз улс тусгаар тогтносноос хойш хаан нь хугацаанаасаа өмнө огцорч байгаа анхны тохиолдол болж байна.

Малайзын хаан нь Ерөнхий сайдыг томилох болон улсын дотоодод болж буй томоохон баяр ёслолд оролцох үүрэгтэй бөгөөд ард түмнийхээ эв нэгдлийн бэлэг тэмдэг нь болдог. Хааны гол үүргийн нэг нь малай үндэстний исламын шашны уламжлалыг хадгалах юм. Тус улсын төрийн эрх мэдэл нь хаанд бус Ерөнхий сайд болон парламентад нь төвлөрдөг байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …