МУГТ Б.Гангаамаа “Дэлхийн хүн”-ээр өргөмжлөгдлөө

Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос “Алтан сарнай” оны онцлох эрхмүүдийг тодруулах ёслолын ажиллагааг 18 дахь жилдээ 2018 оны 12-р сарын 31-нд зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. “Алтан сарнай-2018” ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Дэлхийн Монгол Хүнээр МУГТ Б.Гангаамааг өргөмжиллөө.

Монгол Улсын гавьяат тамирчин Б. Гангаамаа өнгөрсөн долдугаар сарын 21-нд К2 уулын оргилд гарсан Монголын анхны уулчин болсон юм.Тэрбээр К2 уулын оргилд гарсан талаараа“Спортын авиралтын хаан уул гэдэг энэ ууланд олон жилийн дараа Монголчуудын хүсэл биеллээ. Гурван удаа оролдлого хийж байж, ийнхүү амжилттай боллоо. К2 уул ийнхүү Монголынх боллоо” хэмээн ярьсан билээ.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …