Хацү башёд Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нарын бөхчүүд барилдана

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё эн сарын 13-ны өдөр Токио хотод эхэлнэ. Хацү башёд их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд болон Кисэносато нарын аваргууд барилдана. Дээрх аваргуудын хувьд өнгөрөгч арваннэгдүгээр сарын башёг бэртлийн улмаас өнжсөн билээ. Мөн озэки Такаясү, Гоэйдо, Гүржийн бөх Точиношин болон сэкивакэ Такакейшёо, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын өндөр цолтнууд бий.

Дээд зиндаанд аваргуудаас гадна Ичиножёо А.Ичинноров, Чёошёома Г.Мөнхсайхан нарын бөхчүүд,  Жюүрёод Дайшёохо Р.Шижижрбаяр, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд, Араваши Э.Дөлгөөн, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар  барилдахаар болсон байна.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …