Төрийн албаныхны ажил, мэргэшлийн түвшинг үнэлсэн дүнг Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд танилцуулна

Төрийн албаны тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, төрийн жинхэнэ албан хаагчдын ажил, мэргэшлийн түвшинг 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 05-ны өдөр  улсын хэмжээнд үнэлж дууслаа.

  “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо нар  хамтарсан тушаал гарган удирдамж, Төв комиссын бүрэлдэхүүн, үнэлгээ хийх хуваарийг баталсан юм.

Үнэлгээнд 13 яам, 23 агентлаг, 21 аймаг, 330 сум, нийслэл, есөн дүүргийн төрийн жинхэнэ 45381 албан хаагч хамрагдсан байна.

Үнэлгээг төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг үнэлэх болон төрийн байгууллагын үйл ажиллагааг үнэлэх гэсэн хоёр хэлбэрээр явуулж, яам, агентлаг, аймаг, нийслэл, төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллагаар нь  ангилан дүнг нь  нэгтгэжээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалангаар ахлуулсан Төв комисс энэ дүнг нэгдүгээр сарын 16-ны өдөр болох Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд танилцуулахаар болсон байна.

 

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …