Жүжигчин О.Дөлгөөн “Хосын жор” нэвтрүүлэгт оролцжээ

“Амьдралд тавтай морил”,“Single Ladies-1,2,3”, “Сүүлчийн шөнө” “Хамтран амьдрагч” “Учрал” зэрэг дэлгэцийн уран бүтээлүүдэд бүтээсэн дүрүүдээрээ олонд танигдсан авьяаслаг залуу жүжигчин бол О.Дөлгөөн юм.

Тэрбээр босго өндөртэй Улсын Драмын Эрдмийн театрт жүжигчнээр орж 2015 онд Английн алдарт зохиолч  У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийн Жулльеттад дүрээ мөнхөлж Монголын гурав дахь Жульетта болсон билээ.

Харин тэрбээр мэргэжлээ дээшлүүлэхийн тулд нөхөр хүүхдийн хамтаар АНУ-ын урлагийн их сургуулийн жүжигчний ангид суралцаж байна.

Тэрбээр өнгөрсөн зун амралтаараа Монголдоо ирж “Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь киноны гол дүрд урилгаар ирж тогложээ.

Тэгвэл 2018 оны 12-р сард Швед улсад амьдардаг “Positive Mongolians”-Позитив Монголианс онлайн төслийг санаачлагч Д.Түвшинбаяр, Э.Дөлгөөн нарын бэлтгэн хүргэдэг “Хосын жор” нэвтрүүлэгт уригдаж, гэр бүлийнхээ талаар ярилцжээ.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.