Япон улсаас бэлтгэсэн “21000” реалити шоу ирэх Даваа гаригаас эхлэн үзэгчдийн хүртээл болно

“25 дугаар суваг” телевизийн бэлтгэн хүргэдэг “21000” реалити шоу оны өмнөх дугаартаа Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, дуучин А.Хишигдалай нарыг оролцуулсан. Тансаг зочид буудалд 10 хоног байрлахдаа зөвхөн 21 мянган төгрөгийг хүнсэндээ хэрэглэх үүрэгтэй үндэсний шоуны ялагчаар З.Баянсэлэнгэ тодорсон. Тэгвэл “21000” реалити шоуны шинэ оны анхны дугаарыг Япон улсын Токио хотноос бэлтгэжээ.

Токио хотод арав хонох хугацаанд 2100 иеноор худалдаа хийж, хоол хүнсээ цуглуулах үүрэгтэй оролцогчид бол Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, дуучин Д.Отгонжаргал, “Шар айраг” хамтлагийн дуучин Г. Ганхүү нар билээ.

Нэвтрүүлгийн дүрэм ёсоор оролцогсод 2100 иеноор арав хоногт хэрхэн үр дүнтэй зарцуулж, хоногийн хоолоо хэрхэн залгуулах вэ гэдгийг үзэгчиддээ харуулж, хэн илүү мөнгөтэй үлдсэн нь шоуны ялагч болж, гурван сая иеннтой болох юм.

Дуучин Д.Отгонжаргал, “Шар айраг” хамтлагийн дуучин Г. Ганхүү нарын хэн нь 10 хоногт 2100 иенийг зөв зүйтэй зарцуулж нэвтрүүлгийн ялагчаар тодрох эсэхийг энэ сарын 7-наас эхлэн үзэгчдийн хүртээл болох “21000” реалити шоу нэвтрүүлгээс харах л үлдлээ.

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.