МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

Улсын Их Хурлын чуулганы ээлжит нэгдсэн хуралдаан өнөөдөр /2019.01.04/ 11.00 цагт эхэлсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.Иймээс чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгч Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хуулийн төсөл өргөн барьсан.МАН бүлгийн хуралдаанаа хуваарьт өдрөө хийхээр төлөвлөж байгаа юм. Өнөөдөр ирц бага байгаа учраас ирэх даваа гаригт бүлэг хуралдах хүртэл чуулганы хуралдааныг хойшлуулах санал гаргаж байна.Тиймээс завсарлага авсан” гэв.

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт-той уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал …