УИХ-ын даргыг огцруулах хуулийн төсөл өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З. Энхболд дөнгөж сая УИХ-ын гишүүдийн олонхиор УИХ-ын дарга М. Энхболдыг огцруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа.

Энэхүү хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Улсын Их Хурлын гишүүдийн олонхи Улсын Их Хурлын даргыг огцруулах тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг тусгасан бол 2 дугаар зүйлд дагаж мөрдөх хугацааг заасан болно.

Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын үйл ажиллагаа гацаанаас гарах, хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн асуудлууд шийдвэрлэгдэх, хууль дээдлэх ёс бэхжих зэрэг эерэг үр дагавар бий болно гэж хууль санаачлагч үзэж байгаа юм байна.

Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой төр, хувийн хэвшлийн аливаа байгууллага, хуулийн этгээд, хувь хүнтэй холбоотой нэмэлт зардал гарахгүй аж.

 

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …