“Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн III шат хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Засгийн газар болон Япон улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хийсэн санамж бичгийн дагуу Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хяналтын чадавхыг бэхжүүлэх 1 болон 2 дугаар шатны төсөл 2009-2017 оны хооронд хэрэгжсэн юм. Тэгвэл уг төслийн III шатыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Жайка Олон Улсын байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Тамура Эрико нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Төслийн III шатанд шахмал түлш үйлдвэрлэж гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлэх, түлш нийлүүлсэн бүс орчимд орчны агаарын чанарын хэмжилт хийж үр дүнг өмнөх хэмжилтийн дүнтэй харьцуулах юм.

Мөн хөдөлгөөнт эх үүсвэрээс ялгарах агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүд болон өмнөх төсөлд хийгдсэн усан халаалтын зуухнуудыг магадлан итгэмжлэх, орчны хэмжилтийн хяналтын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр сайжруулах шаардлагатай үйл ажиллагаанууд дээр үргэлжлүүлэн анхаарлаа хандуулж, дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахаар төлөвлөжээ.

 

 

Санал болгох мэдээ

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, …