Бразилын шинэ ерөнхийлөгч Жаир Болсонару тангараг өргөлөө

Бразилын шинэ Ерөнхийлөгч Жаир Болсонару Мягмар гаригт тангаргаа өргөлөө.Өдгөө 63 настай улс төрч Жаир Болсонару өнгөрөгч 10 дугаар сарын 28-нд болсон Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуульд өрсөлдөгч зүүн баримжаатай Ажилчны намын нэр дэвшигч Фернандо Хаддадыг ялсан юм.

Тэрбээр тангараг өргөх ёслолынхоо үеэр “Ард түмэн өөрийг нь Ерөнхийлөгчөөр сонгосноор Бразил улс социализмаас чөлөөлөгдлөө.Авлига хээл хахууль, гэмт хэрэг, эдийн засгийн зүй бус зохицуулалтыг цэгцэлнэ” гэж хэлжээ.

Түүнийг тангаргаа өргөхөд нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баяр хүргэж, “Америк тантай хамт шүү” хэмээн твиттер хуудсандаа бичжээ.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …