Л.Эрдэнэчимэг хамгийн завгүй гишүүн

download (1) УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хамгийн завгүй гишүүдийн тоонд орох болсон байна. Учир нь тэрбээр УИХ-д нэлээд олон ажлыг хариуцан ажилладаг. Тухайлбал эмэгтэй ги­шүүдийн бүлгийг ахалдаг. Дээр нь гурван байнгын хороонд харьяалагдаж, олон хуу­лийн ажлын хэсэгт ажиллах, дээр нь ху­вийн бизнесээ удирдах, цэцэг тарих гээд толгой­ныхоо үснээс их ажилтай байдаг гэнэ.

Тэрбээр анх УИХ-д хөл тавьсныхаа да­раа “Төрийн ордонд би хамгийн түрүүнд орж ирдэг. Өмнө нь УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир “Эртэч бялзуухай” нэртэй байсан гэсэн. Би түүний халааг нь авч бай­на” гэж хэлж байсан нь өдгөө хүн бүхний инээдийг хүргэх болжээ. Түүгээр ч барахгүй эрхэм гишүүнд маань хэн нэгэнд бэлэглэх арван минутын ч зав олдохоо байсан гэнэ шүү. Мөн тамхины хууль боловсруулах гэж оюун ухаанаа багагүй чилээж, өөртөө ч зав гаргах чөлөөгүй явна гэж ойр дотныхондоо учирлаж байжээ. Өөртөө зав гаргахгүй гүйгээд байвал Л.Эрдэнэчимэг нэг л өдөр шургаж унана даа гэж журмын нөхөд нь элэглээд ч байгаа юм шиг өрөвдөөд ч байгаа юм шиг хошигнох болсон гэнэ билээ.

Тэгэхээр энэ удаагийн парламентад хам­гийн завгүй, бас хамгийн эртэч гишүүнээр “Монос”-ын Л.Эрдэнэчимэг гишүүн өрсөл­дөгчгүй шахам тодрох бололтой.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Ц.Даваасүрэн: Хамгийн хямд орон сууцыг захиалгаар бариулаад орлого багатай иргэдэд нийлүүлнэ

Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр /2024.05.08/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Барилга, хот байгуулалтын сайд …