Төрийн албан хаагчид нэмэгдэл авч эхэлнэ

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд Засгийн газраас холбогдох журмуудыг батлаад байна. 2019.01.01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх уг журмын дагуу Төрийн албан хаагчид хугацааны болон албан тушаалын, цол, ур чадвар, орон нутагт ажилласны нэмэгдэл авах юм.

Үүнд:

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх зорилгоор:

    1. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл, нэмэгдэл хөлс
    2. Докторын зэрэг, профессорын цолны нэмэгдэл
    3. Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл
    4. Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл
    5. Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл

1. Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл олгох хэмжээ: 

/Энэ журмыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөнө/

Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохдоо ажилласан хугацааг нь харгалзан албан тушаалын сарын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодно.

Мөн ажил олгогчийн санаачилгаар илүү цаг ажилласан, нийтээр амрах баярын өдрүүд, Бямба, Ням гарагт ажилласан албан хаагчийг нөхөж амруулаагүй бол нэмэгдэл хөлс олгож байх юм.

2. Докторын зэрэг, профессорын цолны нэмэгдэл:

Энэ дагуу төрийн албан хаагчдад докторын зэрэг, профессорын цолны нэмэгдлийг дор дурдсан хувиар бодож олгоно.

Төрийн үйлчилгээний албан хаагчид шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож ур чадварын нэмэгдлийг сар бүр олгоно.

3. Мэргэшлийн зэргийн нэмэгдлийг албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-20 хувиар бодож олгож байхаар боллоо. Тухайлбал сургууль, цэцэрлэгийн заах аргач багш 10, тэргүүлэх багш 15, зөвлөх багш 20 хувийн нэмэгдэл авна гэсэн үг юм.

4. Орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны нэмэгдлийг эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчид албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-20 хувиар бодож сар бүр олгоно.   Орон нутгийн сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллага, соёл, урлагийн байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчид аймгийн төвийн суманд 8-10, хөдөөгийн суманд 10-15 хувиар тооцож олгохоор боллоо.

5. Эрүүл мэндийн салбар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүйтэн нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-д орсон ажил хийж байгаа эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, хүүхэд, нярайн эмч болон сувилагчид тухайн ажил, албан тушаалыг хаших хугацаанд нь албан тушаалын сарын үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.

Харин аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасаг, диспансер, “Энэрэл” эмнэлгийн сүрьеэгийн тасаг, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн клиник болон сүрьеэгийн лавлагаа лабораторид ажиллаж байгаа эмч, сувилагч, лаборант, асрагчид үндсэн цалингийн 30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгож байхаар боллоо.

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …