Хийлч Ч.Дэлгэрцэцэг “2000” уран сайхны кинонд тогложээ

Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн UB FILM-ийн “2000” уран сайхны киноны трейлер албан ёсоор цацагдаж эхэллээ. Манж Чин улсын харьяанд эх орон, эрх чөлөөний төлөө тултаж тэмцэж, мэдэрсэн Монголчуудын тэр дундаа Улиастайн 2000 цэргийн бослого, тэмцлийн талаар уг кинонд өгүүлэх аж.

“2000” уран сайхны киноны зохиолчоор Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Батсайхан, ерөнхий найруулагчаар Б.Отгонзориг, продюсероор З.Анхбаяр нар ажиллажээ.

Тус кинонд МУАЖ П.Цэрэндагва, МУГЖ Н.Батцэцэг, Д.Төмөртогтох, Д.Гүрсэд, МУСТА Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, Ш.Доржсүрэн,Д. Баттөмөр нарын жүжигчид болон хийлч Дээгий буюу Ч. Дэлгэрцэцэг тогложээ.  “2000” уран сайхны киноны нээлт ирэх гуравдугаар сарын 1-ий өдөр болох юм байна.

 

 

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …