Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 320 мянган төгрөг боллоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 320,000 төгрөг болгох шийдвэрийг 2018 оны наймдугаар сарын 20-ны өдөр гарсасан билээ.

Ийнхүү өнөөдрөөс эхэлж цалингийн доод хэмжээ 80,000 мянгаар нэмэгдэж 320,000 төгрөг боллоо.

Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг“Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоохдоо нэг цагийн 1,904 төгрөг сард 320 мянган төгрөг болгон шинэчлэн тогтоож 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр боллоо.Улсын хэмжээнд 1,1 ажиллагсад байна. Эдгээр ажиллагсдын 8 хувь буюу 80 мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг”гэсэн юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн газар, ажил олгогч, ажилтны төлөөлөл оролцсон Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны шийдвэрээр хоёр жил тутамд тогтоодог билээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …