Өвлийн өвгөн Архангай аймгийн хүүхдүүдэд бэлэг тараажээ

Ард түмэндээ “Хасар” Жагаа хэмээн хүндлэгдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан,  Ардын жүжигчин агсан Г.Гомбосүрэн гуайн халааг авч, өвлийн өвөө болоод удаж буй. Тэрбээр өвлийн өвөө  хэмээх хүндтэй, эрхэм ажлыг 2004 оноос хойш 14 дахь жилдээ хийж байгаа юм.

Өвлийн өвгөн  Б.Жаргалсайханы гэр бүл жил бүр хүүхдүүдэд бэлэг тараадаг уламжлалтай. Тэрбээр энэ жил Архангайн аймгийн Цэцэрлэг хотын хүүхдүүдэд бэлэг тараажээ. Өвлийн өвгөний бэлэг өчигдөр /2018.12.30/тус аймгийн хүүхдүүдэд хүргэгдэн очжээ.

Тэрбээр Өвлийн өвөө болоод 14 жил болоход ердөө таван удаа л гэрийнхэнтэйгээ он гаргах мөчид хамт байсан аж. Бусад үед дандаа л талбай дээр шинэ оноо угтжээ. Энэ жил ч гэсэн өвлийн өвөө маань талбай дээр Монголын ард түмэнтэйгээ хамт шинэ оноо угтана.

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …