“Moon dance” хамтлаг бүжгийн спортын олон улсын хэмжээний мастер цол хүртэв

 Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тавдугаар байрын шагналт “Moon dance” хамтлаг энэ сарын 27-нд  олон улсын хэмжээний мастер цол хүртлээ. Тодруулбал, тус хамтлагийн гишүүдээс Спортын мастер 7, Олон улсын хэмжээний мастер цолыг 15 бүжигчин хүртсэн байна. Монголын бүжгийн спортын холбооноос энэхүү цолыг бүжгийн спортын ДАШТ-ний финалын шалгаруулалтад хоёр  болон түүнээс дээш шалгарсан хамтлагт олгодог байна.

Дашрамд дурдахад, энэ жил тус хамтлагийн 5 жилийн ой болж буй юм. Тус хамтлаг нь 2016 онд Герман улсад болсон бүжгийн спортын ДАШТ-д тавдугаар байр, 2017 онд Австри улсад зохион байгуулсан ДАШТ-ий зургадугаар байр, 2018 онд БНХАУ-д болсон ДАШТ-ий наймдугаар байр, Англи улсад болсон “BLACKPOOL-2018” Олон улсын хэмжээний тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч байв.

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …