2019 оны нэгдүгээр сарын өрнийн зурхай

ХОНИНЫ ОРД

Энэ сарын эхээр таныг хувь заяаны эргэлт, хувийн амьдралын өөрчлөлт хүлээж байна. Ганц бие хүмүүс бүтэлгүй дурлалаас болж шанална. Настай хүмүүс даралт ихсэх зүрх судасны өвчлөл зэрэг эрсдлээс урьдчилан сэргийл. Аливаа худалдаа наймааны ажиллагааг аз туршсан, эрсдэлтэй ч гэсэн амжилттай явуулж чадна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж дархлааныхаа системийг сайжруул. Халдварт өвчин тусч магадгүй. Та ямар нэгэн томоохон зүйлс худалдаж авах гэж байгаа бол хуучин байсан бүх өрөө нэг дор төлж чадах эсэхээ тооцож үзэх хэрэгтэй. Энэ үед шаардлагагүй худалдан авалтаас зайлсхий. Сарын дунд үед шинэ хайр дурлал таны толгойг эргүүлэх болно. Хэрвээ та аль хэдийн хайртайгаа учирсан бол шинэ янаг амрагийн харилцаагаа орхин хайрттайгаа учраа олох хэрэгтэй. Хэрвээ цалин мөнгө тань таалагдахгүй бол өөр ажил хайхаасаа битгий татгалз. Өөртөө итгэ. Гэнэтийн учралд бэлэн бай. Од эрхэсийн нөлөөгөөр гэр бүлийнхэн, хайртай дотны хүмүүс, хол ойр байгаа хамаатан саднууддаа илүү их анхаарах хэрэгтэй болно. Энэ сарын сүүлээр хэрэв шийдэгдээгүй асуудлууд ба хариултгүй харилцаа таныг үргэлжлүүлэн залхаах юм бол өөрийн дуртай лам зурхайч дээр очиж зөвлөгөө авах хэрэгтэй. Гадна дотны өдөөн хатгалга, сүрдүүлэлтэд бүү авт. Олон од эрхсийн нөлөө зөрчил мөргөлдөөн, будлианыг авчрах болно. Ганц бие хүмүүст шинэ учрал тохиолдолдоно. Түүнд тэгтэл найдах хэрэггүй л болов уу.

ҮХЭРИЙН ОРД

Сарын эхээр хувийн амьдралд санаандгүй өөрчлөлт орж болзошгүй. Цаашид том үйл явдалд оролцож ч магадгүй. Үл хөдлөх хөрөнгийн худалдаа наймаа хийхэд мөнгөө өсөх тохиромжтой байх магадлалтай. Чухал уулзалт зөвөлгөөнд оролцож, тайзан дээр олны өмнө гарах шаардлага гарч магад. Эсвэл хөрөнгө оруулагч нарт чухал танилцуулга хийнэ. Санхүүгийн нөөц боломж болон хөрөнгө оруулахтай холбоотой бүхий л зүйлд маш нухацтай хандаарай. Зарим үхэрийнхэн удахгүй гэрлэх, сүй тавих магад. Хайртай хосууд хамт гадаадад амарч эсвэл уран бүтээл туурвихад аятайхан цаг үе байна. Бие организмын дархлаагаа бэхжүүлэх зорилгоор ургамлын гаралтай амин дэмт бүтээгдэхүүн хэрэглэвэл тустай. Ганц бие хүмүүсийн янаг амрагийн харилцаа асуудал тарина. Аюулгүй сексийн талаар суралц. Сарын дунд үед таны эрч хүч сул байна. Гэнэтийн мэдээлэл танийг сандаргана. Та өөрийн гадаад төрхөндөө анхаарч, ааш зангаа засах хэрэгтэй. Ганц бие хүмүүс романтик дурлалд татагдан, хамтрагчтайгаа нууцлаг харилцаа тогтоох болно. Урлагийн салбар ажилдаг бол та уран бүтээлч байж авьяас чадвараа харуулж чадна. Санхүүгийн хувьд мөнгө үрэлгүй, өөрийн муу дур сонирхолуудаа хориглон барь. Адал явдал, жуулчлалын тухай мөрөөдөл таны толгойд эргэлдэх учраас хайртай хүнээ баярлуулах төлөвлөгөө гарга. Сарын сүүл рүү дотроос чинь хүч чадал гадагшаа ундран гарах бөгөөд үүнийг бүтээлчээр ашиглавал тун үр өгөөжтэй байх болно. Энэ эрч хүчийг түрэмгий байдлаар хэрэглэх хүсэл их төрөх тул болгоомжтой байж гольдролыг зөв олох хэрэгтэй. Сонирхол нэгтэй дотны хүмүүс болон гэр бүлтэйгээ аялалаар явах шинэ төлөвлөгөө зохиож цагийг хөгжилтэй өнгөрөөх зорилгой тавь. Удахгүй болох тэмдэглэлт үйл явдал таны санхүүд нөлөөлөх тул бүгдийг тооцоол. Сэтгэл хөдлөлөө өөрийн эрүүл мэндэд нөлөөлөхөөс болгоомжил.

ИХЭРИЙН ОРД

Энэ сарын эхээр тайван байдал, зөн билэг чинь хамгийн хүнд асуудлыг ч зөв шийдэж чадна. Ихэнхи хүмүүс амьдралаас таатай зүйлийг авч чадах болно. Эрүүл мэнд, мэдрэлийн тогтолцоогоо бэхжүүлэх талаар бод. Хайр дурлал болон эв нэгдлийг ивээгч од гарагс таны гэр бүл болон орон байранд нэгдсэнээр гэрт тань эв найрамдлыг авчирна. Хэрвээ хайртай хүн тань үнэнч биш мэт санагдвал ухаантай байж тухайн асуудалд нээлттэйгээр ханд. Сарын дунд үед хэрвээ та гаргасан шийдвэрийнхээ зөвд эргэлзэж байвал зөн билэг тань таныг хуурахгүй. Бусдын амар тайван болгохын тулд юу хийх талаар зөн совиндоо итгэ. Асуудлыг шийдэх хамгийн сайн зам бол нээлттэй мөн шударга байх явдал мөн. Танд бүтээлч хөдөлмөр, эрүүл мэнд юу юунаас илүү чухал байна. Та үйл явдлыг бүү яаруул. Зүрх сэтгэлээ сонс. Эрх чөлөөтэй байсан нь амар санагддаг ганц бие хүмүүсийн амьдралд хайр дурлал ирж магад. Сарын сүүл рүү хосуудын дунд үл ойлголцол үүсч, байдал хурцдана. Таны насан туршийн хайр гэж бодож байсан хүн тань бүхий л хүслээ биелүүлэхийг шаардах мангас болон хувирч магадгүй. Ашигтай хөрөнгө оруулалт хийх, түншүүдтэй шинэ харьцаанд орохыг од гаригс таалж байна. Санхүүгийн боломжоо дээшлүүлэх боломжыг бүү алд. Ойрын үед танд хүчтэй өрсөлдөгч, муу санаатан гарч ирнэ. Анхааралтай, шийдэмгий бай. Өвчин тусахаас сэрэмжил.

МЭЛХИЙН ОРД

Энэ сарын эхээр чухал асуудал шийдвэрлэх, олон асуудлыг нэгэн зэрэг шийдэх хэрэг гарна. Сэтгэл санаагаа барьж, эрүүл мэндээ хайрла. Таны амьдралд орж ирсэн шинэ хүмүүс танд шинэ санаа бэлэглэж, шинэ боломжийг харах нүдийг нээж өгнө. Гариг эрхсийн байрлал оны эхний төлөвлөгөөнүүдийг ерөнхийдөө дэмжиж буй цаг үеийг ашигла. Санхүүгийн хүндрэлээс болгоомжил. Мөнгөө гамгүй зарцуулах шинжтэй байна. Таны гадаад байдал гэрэлтэнэ. Таны хувийн амьдралд зарим өөрчлөлт орно. Эрүүл мэнддээ анхаарч хүч тэнхээ, сэтгэл зүрхээ хямгад. Сарын дунд үед чухал мэдээлэлд тулгуурлан та маш олон өөрчлөлтүүдийг хийж эхлэх болно. Од эрхэс эдгээр өөрчлөлтүүдийн зөв замаар залах болно. Эдийн засгийн мэдлэг тань ахиж дэвшинэ. Эрүүл мэндээ анхаарч яаралтай эмчилгээг хойшлуулж болохгүй. Магадгүй хүүхдүүдийн сурлага муудаж чих халууцуулах тул эцэг эх мэлхийнүүд биеэ барьж зөвөөр ойлгуулахыг хичээ. Гэр бүлийнхэнтэйгээ харилцан үл ойлголцож, ямар ч хэрэггүй хэрүүл маргаан гарч, уур цухлыг чинь хүргэнэ. Сарын сүүл рүү ажил дээр өөрийгөө тодоор харуулах боломж гарах тул мэдлэг ур чадвараа гайхуул. Хувийн амьдралдаа анхааралтай ханд. Ойр дотны хүмүүсийн нэгэнтэй нь маргаж болзошгүй. Гадаад улс руу аялаж амрахаар төлөвлөх бололтой. Хайрын харилцаанд гадны нөлөөлөл тохиолдоно. Хосуудын хувьд хуурмаг байдал гарч болохгүй.

АРСЛАНГИЙН ОРД

Энэ сарын эхээр ажил хэрэг таныг ядрааж магадгүй. Удахгүй таны бүтээлч эрч хүч өсөн нэмэгдэнэ. Тэвчээртэй байхгүй бол гэр бүлийн харьцаанд гэнэтийн тохиолдол гарна. Ойр дотныхонтойгоо бүү тэмцэл гарга, хийсэн үйлдлийг нь бүү зэмлэ. Хүмүүст өөрийн юу бодож явдгаа шууд хэлж гомдоохын оронд болж өгвөл хүлээцтэй тайван хандахыг хичээ. Хайртын тань мөнгөний асуудал таны сэтгэлийг зовоох болно. Сарын дунд үед хэрвээ ажил тань хэтэрхий их санагдвал түншүүдтэйгаэ хамтран ажиллах шинэ хэлбэрийг эрж хай. Албан хэргээр алсын замд явах нь таарамжгүй байна. Таны сэтгэл санаа гутруу байвал амьдрал чинь улам доройтно гэж од гарагс анхааруулж байна. Удирдлагатайгаа сөргөлдөж магадгүй, төвийг сахисан байр суурийг баримтал. Энэ өдрүүдэд гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурахад хянамгай ханд. Сарын сүүл рүү гэмтэл бэртэл авахаас болгоомжил. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Буяны эсвэл шашны уулзалтанд оролцсоноор та урам зоригийг авах болно. Ямар нэгэн зүйлийг хийж байх нь таны оюун ухааныг завгүй байлгах болно. Зарим хүмүүс хэсэг хугацааг чимээгүй газар өнгөрөөхийн тулд аялалаар явахаар шийдэх болно. Хувийн харилцаа мухардалд орж болзошгүй. Зарим явуулга танд хортой тул болгоомжил. Таныг гүтгэж магадгүй. Хосууд аль болох илэн далангүй байж ойлголцохгүй бол харилцаанд ан цав үүсч, эвлэрэхэд хүнд байх болно.

ОХИНЫ ОРД

Энэ сарын эхэн үед амьдралын идэвхи нэмэгдэнэ. Гэр бүлийн хүнтэйгээ бүрэн дүүрэн харилцан ойлголцох нь маргаашдаа итгэх итгэлийг авчирна. Гадны нөлөөлөл болон сэтгэл санааны байдлаа болж таны хайр сэтгэлийн амьдралд саад зөрчил учирна. Бага зэрэг санхүүгийн алдаанууд гарах байх. Энэ нь магадгүй та бага зэрэг анхаарал суларсанаас болно. Одоохондоо шинэ ажил хэрэг эхлүүлэх хэрэггүй. Дулаан хувцасла, та жилийн эхний энэ үед өвчин тусах магадлал өндөртэй тул дархлааны системээ сайжруул. Сарын дунд үед ихэнхи хүмүүс зугаа цэнгэл, амьдралын баяр баяслыг мэдрэх бөгөөд цагийг хөгжилтэй зүйлсийг хийж өнгөрөөх болно. Гэр бүлийн харилцаагаа та бат бөх байлгаж чадвал амжилтын үүд хаалга нээгдэж зорьсондоо хүрнэ. Эрүүл мэндээ хайрла. Амьсгалын замын өвчин хүндэрч болзошгүй. Унаж бэртэх, шөрмөс сунах зэрэг гэмтэл тохиолдож болзошгүй. Шаардлагатай өр төлбөрүүдийг бүү хойшлуул. Сарын сүүлийн арав хоногт хэт мөнгөнд улайрвал хүний арганд амархан орно. Таныг хэцүү ажлаас олж авсан мөнгөн шагнал эсвэл хэн нэгнээс авсан бэлэг сэлт зэрэг нь баян болгохгүй тул өөрийн эрхгүй хорхой хүргэсэн зүйлээ худалдаж авахаас болгоомжлох хэрэгтэй. Түр зуурын шохоорхлоосоо болж ямар нэгэн юм худалдаж авбал хожим нь өөрийн жинхэнэ хүссэн зүйлээ худалдан авч чадахгүй.

Хараахан хайраа олоогүй хүмүүст цахилгаан гялбах мэт түр зуурын учрал, сээтгэнэл аз жаргал авч ирэхгүй.

ЖИНЛҮҮРИЙН ОРД

Энэ сарын эхэн үед таны амьдралд сайхан бодол, ариун хайр илүү их ирэх болно. Ажил хэрэгч байдлаа идэвхижүүл. Гадаадад аялах боломж гарч ирнэ. Таны хайр сэтгэл тогтворгүйтэж, ийш тийш үсчих болно. Харилцан итгэлцэл, сэтгэл хөдлөл үгүйлэгдэх болно. Эрүүл мэндээ хохироох вий. Хэт хоолны дэглэм бариад хэрэггүй. Ммөрийтэй тоглоомоос хол байж, олсон орлогоо алдах эрсдэлээс зайлсхий. Мөнгөө дэмий бүү үр. Зарим од гарагс таны хүсэл, зорилгод хязгаарлалт авчирна. Сарын дунд үед хайр дурлалд оч гялбаа цацарна. Ганц бие хүмүүс шинэ хайр дурлалтай учрах болно. Та аль болох өнгөцхөн харилцаанаас зайлсхий. Энэ үед өөрийнхөө дотоод ертөнцтэй холбоо тогтоон өөрийнхөө мэдрэмжийг олж нээхэд тохиромжтой мөч. Мөн бясалгал залбирал үйлдэн өөрийгөө сэргээхэд тохиромжтой. Ямар нэгэн тэмдэглэлт үйл ажиллагаанд уригдаж магад. Харин сарын сүүл рүү гэр бүлийн хувийн харилцаа чинь уйтгартай нөхцөл байдлыг бий болгоно. Та шинэ сорилтод орж болзошгүй. Хувийн амьдралынхаа зарим шинэ хуудасыг эхлэх хэрэгтэй. Урьдын зөрчлийг намжмал болгох гэсэн эрмэлзэл тань гэр бүлийн уур амьсгалд таатай нөлөөлнө. Эрүүл мэндээ анхаар. Таны олон өвчин эмгэгийн үндэс нь сэжигч зан чинь болно. Ирээгүй өвчнөөс айж суухын оронд эрүүл мэндээ чийрэгжүүлж, бардам алх.

ХИЛЭНЦИЙН ОРД

Энэ сарын эхээр гэнэтийн дүрэм журмаас болж төлөвлөгөөнд тань өөрчлөлт гарч болзошгүй. Хуулийн дагуу хүлээсэн үүргээ л биелүүл. Илүү зүйлээр оролдох хэрэггүй. Үнэтэй зүйл худалдаж авахаас болгоомжил. Сэтгэлээр унаснаас эрүүл мэнд муудна. Залбирал бясалгал зэрэг тайвшруулж амраах үйл ажиллагаанд оролцож сэтгэлээ ариусгаарай. Таны хайрын амьдралд гэрэл цацрах болно. Мөн хайр дурлалын хэд хэдэн адал явдалтай учрах болно. Сарын дунд үед гэр бүл, амраг хосууд эв найрамдалтай байна. Та гэртээ засвар хийх эсвэл нүүдэл суудал хийхэд тааламжтай үе байх бололтой. Хэдийгээр гэнэтийн байж болох ч энэ нь оносон шийдвэр байна. Оюун ухааны чадал, дотоод үнэт зүйлээ илүү ашигтай салбарт оруулах боломжийг идэвхитэй хайх нь чухал. Ирээдүйд орлого ашиг өгөх шинэ түнштэй холбоо тогтооход сайн. Уран бүтээлийн ажилтай хүмүүст ээлтэй. Аялаж жуулчлах, алсын замд гарах, зочид хүлээн авах, хүмүүстэй уулзахад сайн. Энэ сарын сүүл рүү нийгмийн ажилд идэвхитэй байх хэрэгтэй. Хэрэв та нийгмийн зөрчилдөөн, шударга бус явдлыг зохицуулах ажилд оролцох юм бол бүх хүслээ биелүүлж чадна. Хайр дурлалын амьдрал, сэтгэл догдлуулсан уулзалт сайн үр дүнтэй байна.

НУМЫН ОРД

Энэ сарын эхээр гэнэтийн мэдээнээс болж төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрнэ. Гэхдээ энэ нь хэт алсын төлөвлөгөө, зорилгод нөлөөлөхгүй болов уу. Зарим мэдээнд сандарч үймрэх хэрэггүй. Одод хайр дурлал болон мөнгөний асуудалд тийм ч сайн биш байна гэж танд анхааруулж байна. Та магадгүй олон үйл явдлын давхцлаас үймэрсэн байж болох ч төвлөрөхийг юу юунаас илүү чухалчил. Болгоомжлол хянамгай байдал олон таагүй байдлаас гаргана. Хамт олон, удирдлагын зүгээс танд таагүй хандлага илрэх магад. Харанхуй буюу олон хүнтэй газраас холхон бай. Санаагаар унавал гэмтэж бэртэх тул үүнээс сэргийлж замын хөдөлгөөнд болгоомжтой оролц. Багаж төхөөрөмж, цахилгаан хэрэгсэлтэй ажиллахдаа сэрэмжтэй бай. Сарын дунд үед ганц бие хүмүүсийн амрагын харьцаа үл ойлгомдом байдалд хүрнэ. Нууц амрагийн явдал нэлээд томоохон асуудал үүсгэх болно. Харилцаа холбоон дээрээ анхаарч өөрөөс гарах ааш аяг, ярьж байгаа үгэндээ анхаарал тавь. Ажлын газар сэтгэл зовоосон зөрчил гарав ч та тайван байх болно. Ажил мэргэжил нэгтэй хүмүүсээс эмзэг сэдвээр дайралт ирэх нь таныг тэвчээр шаардахад хүргэнэ. Эрүүл мэнд муудаж магадгүй. Хууль шүүхийн үйл ажиллагаанд та татагдах орж магадгүй. Сарын сүүүлээр дэлхий ертөнцийн талаар илүү ихийг мэдэхийг хүсч байгаа тул аялаж, судалгаа шинжилгээ эрэл хайгуул хийхийг мөрөөднө. Харилцаанд гараад байсан хүндрэлийг шийдэх гадны нөлөө гарч ирнэ. Хэрвээ тэр харьцаа танд тийм л чухал бол боломжыг алдалгүй ашигла. Романтик болзоо танд маш зугаатай санагдах бөгөөд томоохон эвлэрэлийн эхлэл болно. Таны эрч хүч өндөр түвшинд байна. Удахгүй болох тэмдэглэлт үйл явдалд бэлтгэх ажил гарна. Ганц бие хүмүүсийн хувийн харилцаанд эерэг өөрчлөлт гарч болзошгүй. Дотно хүндээ чин сэтгэлийн анхаарал тавь.

МАТАРЫН ОРД

Сарын эхээр хэт зугаа цэнгэл хөөвөл хувийн амьдралд цав гарна. Эрүүл мэнд доройтоно. Та хичээсэн ч амьдралын эрч хүч буурна. Даарч хөрөхөөс урдьчилан сэргийл. Цахилгаан төхөөрөмж багаж, хутга мэстэй харьцахдаа болгоомжил. Таны сэтгэлийг зовоож байгаа асуудлын шийдлийг бясалгал, амар тайван байдлаас олж болох юм. Та оюун ухаандаа өөрийн гэсэн төсөөллийг бий болгосноор хүрээлэн буй орчиноо өөрчлөх гайхалтай санааг олж бусдыг дагуулахад бэлэн болно. Сарын дунд үед танд аялалд явах боломж санал ирэх ч эргэн тойрноо нөхцөл байдлаа тооцоолж шийдвэр гарга. Гоё сайхан, гял цал юм худалдан авахдаа болгоомжтой ханд. Ганц бие хүмүүсийг таатай нөхөрсөг орчин хүлээж байна. Хайр дурлалын харилцаа тогтворгүй байна. Ганц бие эмэгтэйчүүдэд гуниг гутрал ирж магад. Од эрхэсийн энергийн мөргөлдөөний улмаас та хүчтэй дарамтыг мэдэрч магадгүй. Үүнээс үүдэн таны сэтгэл хөдлөл их байна. Санхүүгээ хянаж, дэлгүүр хэсэх гэсэн өдөөлтөөс хол бай. Уран бүтээлчдэд од гарагс амжилт амлаж байна. Сарын сүүл үед нээлттэй шударга харилцаа таны хайрын холбоог хүчтэй болгох боловч хянуур бай. Албан ажил ч няхуур нямбай байхыг шаардана. Эрүүл мэндээ анхаарч хэт их ажиллалгүй биеэ гамнаарай. Ганц бие матарынхан эхний амлалт, сайхан өнгөнд хууртахаас болгоомжил. Од эрхэсийн зүгээс үзүүлэх нөлөөлөл тийм ч таатай бус байна. Хэрэв анхаарал болгоомжтой байж чадвал ямар нэг зүйлд санаа зовох шаардлагагүй болно. Гэр бүлийн гишүүддээ бүү хатуурхаарай.

ХУМХ

Энэ сарын эхээр ирээдүйгээ төлөвлөхөд таатай байна. Гэхдээ одоогоор шинэ ажил эхлэх хэрэггүй. Эрүүл мэнд, мэдрэлийн тогтолцоогоо бэхжүүлэх талаар бод. Ганц бие эрчүүдийг хайр сэтгэл хүлээж байна. Гэнэтийн маргаанаас холуур бай. Таны эрч хүч суларч магадгүй. Хэрвээ та өр тавих гэж байгаа бол өөрийнхөө санхүүг сайтар нягтал. Сарын дунд үед хэцүү үед таныг азын тэнгэр ивээх болно. Хайртай хүн чинь хачин жигтэй зантай байна. Хайртай хүнтэйгээ ойлголцох алхамыг урьдчилан гарга. Оддын таагүй байрлал эрүүл мэндэд тань муугаар нөлөөлнө. Боломж гарвал эрүүл агаарт гар. Гэхдээ даарч хөрөхөөс болгоомжил. Идэвхитэй амрах, биеийн хөдөлмөр хийх, олон нийттэй байхад таатай. Гэхдээ үйл явдалд гүнзгий хутгалдахыг одод таалахгүй байна. Энэ сарын сүүлээр алдаагаа ойлгох, гэмших, нүглээ наминчлах, сүмд мөргөл үйлдэхэд сайн. Ажил төрлийн асуудалд таагүй байдал гарч магад. Архи согтуурах ундаанаас татгалзахгүй бол толгой өвдөж, бие эвгүйрхэнэ шүү. Өөрийн хүлээсэн үүргийг ухамсарлаж буй бол ачаалал авахад харамсах хэрэггүй.

ЗАГАСНЫ ОРД

Энэ сарын эхэн үед та удирдлагаасаа ямар нэг зүйлийг хүсч байгаа бол илэн далангүй ярилцаад үз. Энэ цаг үед худалдаа наймаа хийхдээ та томоохон эд зүйл, цахилгаан бараа худалдан авахаас зайлсхий. Таны амьдралд хамгийн чухал байр суурь эзэлдэг хүмүүсдээ тогтмол цаг гаргаж, тэдний эрх ашигийг эн тэргүүнд тавьж байхыг одод зөвлөж байна. Хэт зугаа цэнгэл хөөх нь магадгүй таныг стресст оруулна. Тиймээс одоо баярын үргэлжлэл, тэмдэглэлт явдлуудын арга хэмжээг орхи. Сарын дунд хугацаанд сэтгэл санаа өөдрөг болж байх тул хувийн амьдралдаа чухал асуудлыг шийдэх болно. Сэтгэл догдлуулсан учрал тохиолдоно. Ганц биечүүд эсрэг хүйсний хүнтэйгээ харьцах нь амжилт авчирна. Сонирхолтой хүмүүстэй уулзана. Энэ холбоогоо бүү тасал. Бизнесийн болон хувийн карьер хөөх том боломж нээгдэж байна. Эрч хүчээ зөв хуваарилахыг од гаригс зөвлөж байна. Сарын сүүлийн арав хоногт төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцох завгүй байна. Гэр орондоо хайртай хүмүүстэйгээ байх дуртай хүмүүс ч өдрийн сүүл, оройгоор л зав гаргана. Хамтарсан төсөлд оролцох, бусадтай нийлж үйл ажиллагаа явуулах нь илүү үр дүнтэй байна. Ажлын ачаалалаа зөв зохицуулаагүйгээс санхүүд асуудал үүснэ. Бусадтай санал зөрөлдөх нь дэвшилтэнд хүрэхэд саад болно. Эрсдэлтэй эсвэл аюултай үйл ажиллагаанд оролцох хэрэггүй. Хоолны хордлого болох эсвэл муу зүйлийн сөрөг энергийн нөлөөлөлд орох магадлалтай. Элдэв баталгаагүй эмчилгээнээс зайлсхий.

 

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны гуравдугаар сарын 18. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …