Б.Бааст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон эрхмийг Төрийн дээд одон, медалиар шагналаа.Шагнал гардуулах ёслол өнөөдөр морин цагт Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд эхэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бөхийн Бааст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.

Хөдөлмөрийн баатар Б.Баастыг цолоо гардаж авсных нь дараа сэтгэгдлийг сонслоо.Тэрбээр“100 насныхаа босгон дээр төр түмний хишиг ийм өндөр шагнал авсандаа баярлаж байна. Монгол Улсдаа 86 жил завсаргүй зүтгэсэн хүн. Тийм учраас төр минь үнэлж энэ шагналыг өгсөн байх гэж бодож байна. Нас минь хэдий дээр гарсан ч хоёр таягтайгаа байгаа. Миний хоёр таяг бол бичих, унших хоёр.Бурхан болтлоо ард түмэндээ хэрэгтэй юм хийхийн тулд эцсийн хүч хөдөлмөр, авьяас билгээ дайчлах болно. Та бүхэндээ баярлалаа. Зуу наслаарай”гэв.
Хөдөлмөрийн баатар Б.Баастын байгаль дэлхийн үзэсгэлэн, эх орон, монгол ахуйн зан заншлын сэдэвтэй туужууд, хүүхдийн зохиолууд нь 20 дугаар зууны Монголын уран зохиолд өндрөөр үнэлэгддэг.

Шүлэг, уран зохиолоос гадна тэрээр ард түмний дунд мөнхөрсөн олон сайхан дууны шүлгийг бичсэн юм.

МЗЭ-ийн шагнал /1966/ “Намрын уянга”, “Дарьсүрэн” туужаараа, Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал /1969/ “Хангайн бор” туужаараа,Монгол улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн /1999/,Монгол улсын Ардын Уран Зохиолч цол /2006/ цол хүртэж байсан билээ.

Санал болгох мэдээ

Боловсролын зээлийн сангаас зээл авсан ч төлөөгүй иргэдийг зээлээ хүүтэй нь төлөхийг шаардлаа

​Монгол Улсын иргэн О.Батнайрамдал өнөөдөр (2024.04.22) Улсын Ерөнхий Прокурорын газарт хандан Боловсролын зээлийн сангаас боловсролын …