Жүжигчин А.Мөнгөнзул олон улсын кино наадмын шүүгчээр ажиллана

Дакагийн 17 дахь удаагийн олон улсын кино наадам ирэх оны нэгдүгээр сарын 10-18-нд Бангладеш улсын Дака хотноо зохион байгуулагдах гэж байна.

Энэ удаагийн кино наадамд Монгол Улсаас найруулагч, жүжигчин А.Мөнгөнзул тус фестивалийн “Spiritual Films Section”-ийн шүүгчээр албан ёсоор уригдаж оролцох аж.

Мөн найруулагч Д.Галбаярын бүтээл “Миний Нууц”, А.Төгсбаярын “Хүн Мод”, С.Бүжингийн “Сайн Аав” гэсэн Монгол кино “Cinema of the World Section” хэсэгт оролцож, дэлхийн 220 гаруй кино уран бүтээлтэй хамт олон улсын үзэгчдэд хүрэх юм байна.

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …