БНХАУ Чингис хааны зурагтай бэлгэвч худалдаанд гаргасан нь Монголын төр засгийг доромжилж байна

Улсаа аврах ард түмний хөдөлгөөнөөс БНХАУ-д Чингис хааны зурагтай бэлгэвч худалдаалагдаж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.Тус хөдөлгөөнийхөнд БНХАУ-д суралцдаг оюутнууд бэлгэвчийн зургийг авч явуулсан байна.

Энэ тухай Улсаа аврах үндэсний хөдөлгөөний удирдах зөвлөлийн дарга А.Эрдэнэбаяр“Чингис хааныг манай Монголчуудаас гадна дэлхий нийт шүтэн биширдэг билээ. Гэтэл Чингис хааны нэр, зурагтай бэлгэвчийг БНХАУ-д үйлдвэрлэн худалдаалж байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байна. Уг асуудал өнөөдрийн эрх барьж буй төр Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлыг хамгаалах эрх зүйн чадамжгүй байгааг илэрхийлж байгаа бөгөөд манай улсын төр засгийг доромжилж буй явдал юм” гэдгийг мэдээллийнхээ эхэнд онцлов хэлэв.
Тэрбээр цааш нь хэлэхдээ “Монгол төрийн чадавхгүй байдлаас болж дэлхий нийт Чингис хааны зургийг хаана ч, юун дээр ч хамаагүй ашигладаг болсон байна. Энэ нь Чингис хааны зургийг ашиглуулахгүй байх хууль, эрх зүйн зохицуулалт болон олон улсын гэрээ хэлэлцээг бий болгож чадаагүйн нэг илэрхийлэл юм. Иймээс төр засгийн эрхэнд буй “МАНАН’-гийн бүлэглэлийг унагаах цаг болсон” гэж мэдэгдлээ.

 

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …