Дуучин С.Тэнгэр “Алтан хоолойт дуучин”-аар шалгарлаа

Өвөрмонголын алдарт дуучин С.Тэнгэр энэ сарын 21-ны өдөр БНХАУ-ын “Алтан хоолойт дуучин” -аар шалгарсан байна.Хятадын удирдагч Дэн Сяо Пиний эхлүүлсэн өөрчлөлт, шинэчлэлт бүтээн байгуулалтын 40 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр түүнд шагналыг нь гардуулсан байна.

Тэрбээр 1989 онд Бүх Хятадын дууны шилдэг дуучдыг шалгаруулах тэмцээнд оролцон, түрүүлж байжээ. Түүний 1991 онд аяыг нь зохиосон “Аав бид хоёр” дуу нь Азийн хөгжмийн наадмын хоёрдугаар байр эзэлж байсан юм. Дуучин С.Тэнгэр 1994 онд “Ганган хар морь” кинонд бүтээсэн дүрээрээ Хятадын шилдэг жүжигчдийн нэгт багтдаг. Уг кино Монтреалын XIX кино наадмаас шилдэг шагнал хүртсэн билээ.С.Тэнгэрийн “Би монгол хүн”, “Аав бид хоёр”, “Диваажин” зэрэг дуунууд нь хамгийн алдартай билээ.

 

 

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …