Шинэ клип:Дуучин Л.Насанбуянгийн “Цас” дууны клип цацагдлаа

Улсын филармоны залуу уран бүтээлч, МУСТА дуучин Л.Насанбуян “Цас” дууны клипээ энэ сарын 22-нд олон нийтэд хүргэлээ. Тэрбээр 2012 онд “Хэзээ ч мартагдашгүй” цомогт орсон “Цас” дуугаа шинэчлэн найруулж ийнхүү фэнүүддээ хүргээд байна. “Цас” дууны аяыг С.Мөнхбат, үгийг Н.Бат-орших бичсэн бол клипийг Proline Studio-ийнхан хийжээ.

Дуучин Л. Насанбуян анх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн дуучин болсон гэдэг. Тиймдээ ч үргэлж тэмцээн уралдаанд орж өөрийгөө сорьж, хөгжүүлж байдаг учраас гаргасан амжилт нь чамгүй их. Тухайлбал, олон улсын чанартай тэмцээн уралдаанд байнга оролцож дээгүүр байруудыг эзэлснээс гадна 2005 онд “Оддын Эрэлд-2” шоуны ялагч, 2007 онд “Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” уралдааны дэд байр, 2012 онд “Universe best songs” наадмын хоёрдугаар байрын эзэн юм. Мөн тэрбээр зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяагийн шавь нарын нэг билээ.

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …