Монгол бүсгүй “Манжуурын Мисс” тэмцээний ялагч боллоо

Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын гоо бүсгүй шалгаруулах Манжуурын олон улсын XV уралдаан энэ сарын 23-ны өдөр болж өндөрлөлөө. Уг уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Отгонтэнгэр Их Сургуулийн гуравдугаар курсийн оюутан Г.Содгэрэл тэргүүн миссээр тодорчээ. Тэрбээр Эрдэнэт хотоос оролцсон бөгөөд урьд нь олон улсын аялал жуулчлалын “Miss-2018” уралдааны шилдэг оролцогчоор шалгарч байсан юм.

 

Уралдааны дэд байрт Монгол Улсын гоо бүсгүй Б.Азжаргал, гуравдугаар байрт ОХУ-ын гоо бүсгүй Фухт Юлия нар шалгарсан байна. Уралдааны үеэр гурван орны гоо бүсгүйчүүд үндэсний хувцас, усны хувцастай үзүүлбэр болон ёслолын хувцастай үзүүлбэрээр өрсөлджээ. “Эрүүл, үзэсгэлэн, энх тайван, найрамдал” уриатай Хятад, Монгол, Орос улсын гоо бүсгүй шалгаруулах олон улсын уралдаан гурван орны соёлын харилцаа, хөрш орнуудын найрамдлыг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал индэр, соёлын брэнд болсон гэж зохион байгуулагчид онцолжээ.

 

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …