“Эрдэнэт үйлдвэр”-ийг Юмжаагийн Цэдэнбалын одонгоор шагнажээ

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” компанийн эхний ээлж ашиглалтад орсны түүхт 40 жилийн ой энэ оны арванхоёрдугаар сарын 14-нд тохиосон. Энэхүү түүхт ойн баярыг тохиолдуулан “Цэдэнбалын академи” ТББ-ын Удирдах зөвлөлийн 02 тоот шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэтийн уурхайчдыг Юмжаагийн Цэдэнбалын одонгоор шагнасан юм. Шагналыг тус Төрийн бус байгууллагын удирдлага уурхайчдын баярын хурал дээр гардуулан өглөө. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2016 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болгосон юм.

Мөн үйлдвэрийн 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Ерөнхий захиргааны байрны өмнөх талбайд Ю.Цэдэнбалын хөшөөг босгосон билээ.

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …