Инчеоны усан боомтын үр тарианы хоолойн уран зураг Гиннесийн номонд бүртгэгджээ

Өмнөд Солонгосын Инчеоны усан боомтод байрлах үр тарианы хоолойн гадна талыг бүрсэн уран зураг дэлхийн хамгийн том ханын зурагт тооцогдож Гиннесийн номонд бүртгэгджээ.Гиннесийн вэб сайт 11 сарын 20-нд тус ханын зургийг бүртгэснээ албан ёсоор зарласан байна. Инчеоны хотын захиргаанаас мэдээлснээр ханын зургийг зурахад 22 уран бүтээлч ажиллаж, 550 сая вон буюу 487 мянган ам.долларыг зарцуулсан аж. Харин хоолойнуудыг будахад 865 400 литр будаг ашиглажээ.Үр тарианы аварга хоолойн 48 метр өндөр, 168 метр урт, 31.5 метр өргөнтэй бөгөөд нийт хоолой 23 688 метр квадрат талбайг эзэлжээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …