Л.Оюун-Эрдэнэ:УИХ-ын дарга ээлжит бус хурлаа зарлаагүй нь огцрох хангалттай шалтгаан

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр “Эрдэнэтийн 49 хувь, Стандарт банкны асуудал, 60 тэрбум, үнэ тогтворжуулах хөтөлбөр гэх мэт дуулиант хэргүүд энэ хэвэндээ 2020 оны сонгууль хүртэл гацна. “МАНАН” албан бус бүлэглэл гэдэг нь өдөр ирэх тусам тодорхой болж байна. Миний бие Авлигын эсрэг парламентын бүлгийн даргаар хоёр жил
ажиллалаа. Энэ хугацаанд чин сэтгэлээсээ хичээлээ.Миний хувьд дахиж сонгууль хийх хэрэггүй юм шиг санагдаж байна.

Учир нь ард түмэнд мөрийн хөтөлбөр, мөн шудрага бус зүйлийн төлөө тэмцэнэ гэдгээ амлаж УИХ-ын гишүүд сонгогддог. Гэтэл өнөөдөр ард түмний саналаар сонгогдсон 40 парламентын гишүүн нэгдээд М.Энхболд гэж хүн дээр гацчихаад байна. Манай улсын Үндсэн хууль ийм л байна. Улстөрд ёс зүй гэдэг ойлголт хуулиас дээгүүрт тавигддаг. Жишээ нь, Солонгост эрх барьж байсан Ерөнхийлөгч нь өөрөө бүрэн эрхээсээ татгалзах нь хуулиараа боломжгүй ч ард иргэдийнхээ шахалтаар хариуцлага хүлээж байна. Гэтэл манай УИХ-ын дарга ээлжит бус хурлаа зарлаагүй нь огцрох хангалттай шалтгаан. Монголчууд үнэхээр өрөвч хүмүүс. Үүнийг нь эрх баригчид маш сайн мэдэрч ашигладаг. Энэ бүхэнтэй бид хамтдаа тэмцэх хэрэгтэй. Нөгөө иргэний нийгмийн байгууллага, ТББ-ууд хайчив.

Яг үнэндээ би ганцаардаж байна.  АТГ-аас албан бус ажлын хэсэг байгуулж намайг судлуулж байгаа. Надаас ямар нэгэн “ноо” гаргаж ирэх гэж миний өнгөрсөн амьдралын минь бүх зүйлийг сөхөж үзсэн. Зарим нэг зүйлийг хэлэхэд амаргүй байна. Над руу бүсгүйчүүд мессеж бичсэн тохиолдол ч байгаа. Жижигхэн ч хамаагүй алдаа гаргаж ирэх гэсэндээ тэр. Би болон надтай холбоотой нэг ч хүн ЖДҮС-аас зээл аваагүй” гэсэн юм.

 

 

 

 

Холбоотой мэдээлэл
11 Comments
  1. Anonymous says

    Оюун Эрдэнн. Та .бүү шантар. Ард. олон .таны талд. тантай. хамт .хэрвэ.
    Төв .талбайд.. гарч..мии. гийн..эсрэг ..жагсвал.. хамт..шүү

  2. ТЖ.Сүрэн says

    Шантарч болохгүй шүү.12-р сарын 22-нд төв талбайдаа очноо. Цаг тодорхой зарлаарай.

  3. Anonymous says

    За зайлаа чи.Чамаар монголын төр дутахгүй.Чам шиг хутган үймүүлэгч ,худлаа дүр эсгэгч хэрэггүй

  4. Anonymous says

    Бөгс долоохдоо гөлөг байлаа
    Бөөрлүү хутга шаахдаа түгжил болжээ

  5. Anonymous says

    60 тэр .бумаа .үүрээд .мии.овогт. Энхболд. Хар. Гэр…хадан..гэр .хоёрын.. аль..нэгэнд..очихийг..Монголчууд..заавал .харах..болнооо..Эзэн. Чингис. Хааны.. дошгин..илд..үнэний… талд…байж…мууг..тасдаж..хөсөр..хаяг

  6. Батхүрэл says

    Ouyn -Erdene mongoliin ard tumen chamtai hamt chamaig demjij bga bolohgui bol talbai der garaad ir hamtdaa chirej garagiya Mieg bolon Manang

  7. Болд says

    Зоригтой залуус.Миэг зайлуулцгаая

  8. Монгол says

    Энэ хөөрүү залуу одоо болиоч ээ. Тэр шудрага дүр эсгэгч Нямдоржоо дагаад улс төрөөс зайл. Дарангуйлагч, коммунист Хүрэлсүх чинь чамд одоо албан тушаал өгч харагдаач ГОРЬД!!!

  9. Anonymous says

    Дэмжиж бна оюун эрдэнэ гишүүний зөв

  10. Anonymous says

    АРД ТҮМНИЙХЭЭ ТАЛД БАЙГАА ШУДАРГА ЗӨВ ГИШҮҮДЭЭ МАШ ИХЭЭР ДЭМЖИЖ БАЙГАА ЗӨВ АРД ТҮМЭН ХАМТ ШҮҮ АМЖИЛТ ! ХҮСЬЕ ОЮУН-ЭРДЭНЭ ГИШҮҮНДЭЭ ! ОК

  11. zochin says

    molodets

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.