“Ану хатан” кино Болгарын телевизээр гарна

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” романаас сэдэвлэн бүтээсэн “Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны киноны эрхийг Болгарын телевиз энэ сард худалдан авчээ. “Ану хатан” түүхэн уран сайхны киног бүтээхдээ C-300 мэргэжлийн камер ашиглан усан доогуур зураг авч, “Зуун модны их тулалдааныг ой, ус, их талын гэж гурав хувааж найруулсан нь Монголын кино урлагт дэвшил авчирсан” гэж тухайн үед мэргэжилтнүүд үнэлж байсан билээ.
Тэгвэл энэхүү түүхэн киноны зөвлөх болон ерөнхий найруулагчаар ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, ерөнхий зураачаар Ж.Цог, ерөнхий продюсерээр Д.Болдхуяг, ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч Т.Алтантуяа нар ажилласан юм.
Ану хатны дүрд “Voice” группийн дуучин Д.Отгонжаргал, Галдан хаанд дуучин, жүжигчин М.Мягмар, Очирт цэцэнд ардын жүжигчин Г.Мягмарнаран, Юм-Агас хатанд гавьяат жүжигчин С.Сарантуяа, Мандарваад жүжигчин О.Долгор, Асралтад гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Данжила жанжинд жүжигчин Г.Ариунбямба, Сэнгэ хааны том хүү Цэвээнравданд П.Баттөр, бага хүү Сономравданд жүжигчин Т.Билэгжаргал, Ахай хатны дүрд мисс Б.Бадамцэцэг нар тоглосон билээ.Энэ тухай зохиолч Б. Шүүдэрцэцэг””Ану хатан” кино маань “Warrior Princess”нэрээр олон улсын зах зээлд гарч, борлогдсоор байна.Энэ сард Болгарын телевиз “Ану хатан” киноны эрхийг авсан мэдээ хүлээн авлаа” гэж мэдэгдлээ.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …