“Ану хатан” кино Болгарын телевизээр гарна

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” романаас сэдэвлэн бүтээсэн “Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан” түүхэн уран сайхны киноны эрхийг Болгарын телевиз энэ сард худалдан авчээ. “Ану хатан” түүхэн уран сайхны киног бүтээхдээ C-300 мэргэжлийн камер ашиглан усан доогуур зураг авч, “Зуун модны их тулалдааныг ой, ус, их талын гэж гурав хувааж найруулсан нь Монголын кино урлагт дэвшил авчирсан” гэж тухайн үед мэргэжилтнүүд үнэлж байсан билээ.
Тэгвэл энэхүү түүхэн киноны зөвлөх болон ерөнхий найруулагчаар ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, ерөнхий зураглаачаар Д.Ангараг, ерөнхий зураачаар Ж.Цог, ерөнхий продюсерээр Д.Болдхуяг, ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч Т.Алтантуяа нар ажилласан юм.
Ану хатны дүрд “Voice” группийн дуучин Д.Отгонжаргал, Галдан хаанд дуучин, жүжигчин М.Мягмар, Очирт цэцэнд ардын жүжигчин Г.Мягмарнаран, Юм-Агас хатанд гавьяат жүжигчин С.Сарантуяа, Мандарваад жүжигчин О.Долгор, Асралтад гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Данжила жанжинд жүжигчин Г.Ариунбямба, Сэнгэ хааны том хүү Цэвээнравданд П.Баттөр, бага хүү Сономравданд жүжигчин Т.Билэгжаргал, Ахай хатны дүрд мисс Б.Бадамцэцэг нар тоглосон билээ.Энэ тухай зохиолч Б. Шүүдэрцэцэг””Ану хатан” кино маань “Warrior Princess”нэрээр олон улсын зах зээлд гарч, борлогдсоор байна.Энэ сард Болгарын телевиз “Ану хатан” киноны эрхийг авсан мэдээ хүлээн авлаа” гэж мэдэгдлээ.

 

Холбоотой мэдээлэл
4 Comments
  1. цэцэн says

    миний үзсэн түүхэн кинонуудаас хамгийн тэнэг нь энэ кино байсан..хайран сайхан түүхийг ийм болгочих гэж..телевизийн жүжиг шиг хачин юм хийгээд хаячихсан..

  2. ЗОЧИН says

    ТҮҮХИЙГ ГУЙВУУЛСАН ХАЧИН ЮМ ГАРАХНЭЭ. МОНГОЛЫН ТҮҮХ ИЙМ Л БАЙСАН ГЭЖ БОДОХ БАЙХДАА.

  3. Zochin says

    Ер нь бол гайгүй кино хийсэн л дээ.Даанч манайхан дайн байлдааны зураг авалтан дээр үнэхээр туршлага дутагдаж байгаа нь харагдаж байна лээ.Манай Монголчууд уг нь хаа ч байлдаж явсан морьтойгоо л харвалдаж цавчилдаж явсан түүхтэй,монгол цэрэг,морь,нум саадаг,илд,бамбай,жад,балт сүх.Ялангуяа морин дээрээс харваж намнах,илд сэлмээр цавчилдахдаа гарамгай байсан.(Бас монгол бѳхийн барилдааны мэхүүд үзүүлсэн кадрууд байсан бол хичнээн сайхан.)Гэтэл энэ кинон дээр монгол цэрэг баатрууд маань манж хятадуудтайгаа адилхан явган л харайлгаж яваа харагдах нь солонгосын нэг киноноос ялгарах юмгүй.Манайхан одоо түүхийн киноны дайн тулааны зураг авалтан дээр Орос,Казахстаны каскадеруудын туршлагаас суралцмаар байгаа юм.Би Хятад Америк Солонгос Японыхыг гэж хэлэхгүй,тэд нарын зураг авалт Монгол хѳрсѳнд нэг л бууж ѳгѳхгүй.Бас нэг зүйл Монгол цэргийн уламжлалт хуяг дуулга, хувцас хунар зэр зэвсэг ямар сайхан харагдаж байгааг та нар Цогт тайж,Мандухай сэцэн хатан киноноос харж болно.Харин энэ хоёр кино дайн байлдааны зураг авалтаар бас л тааруухан ядуухан туршлага дутагдсан гэдгийг та нар мэдэж байгаа.

  4. Anonymous says

    pizda

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.